БНХАУ COVID-19-тэй тэмцэх ажилд туслахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад (ДЭМБ) нэмж 30 сая ам.доллар /83.5 тэрбум төгрөг/ хандивлана гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунюун мэдээллээ.
Хятад гуравдугаар сарын 11-нд 20 сая ам.долларыг ДЭМБ-д хандивлаад байсан ба Хуа Чунюуны хэлснээр энэхүү хандив нь хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад хэрэглэгдэх юм.
НҮБ-аас хэрэв хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад тусламж үзүүлэхгүй бол халдварын хоёр дахь давлагаа эргэн хөгжингүй орнуудыг нөмөрнө гэж анхааруулаад байсан.
Харин Их Британи улс дөрөвдүгээр сарын 14-нд хөгжиж буй орнуудын коронавирустэй тэмцэх ажилд туслах зорилгоор 200 сая фунт стерлинг /690 тэрбум төгрөг/ хандивлахаа мэдэгдсэн юм.
БНХАУ-д одоогоор 82'798 хүн халдвар авч, 4632 хүн нас бараад байгаа бол Их Британи улсад 133'495 хүн халдвар авч 18'100 хүн нас бараад байна.
1 Сэтгэгдэл
cialis super active <a href="https://ordergnonline.com/">cialis 20mg brand</a> ed pills online