Х.ЛХАГВАБААТАР: МОНГОЛ УЛСЫН УРАНЫ НӨӨЦ ДЭЛХИЙН ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГ ЖИЛИЙН ХЭРЭГЛЭЭГ ХАНГАХ БОЛОМЖТОЙ

Нийгэм, Эдийн засаг

АМГТГ-ын УУСХ- ийн Ашигт малтмалын баяжуулалтын техник, технологи, бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Х.Лхагвабаатартай ураны асуудлаар ярилцлаа.

-Ураны тухай уншигчдад тайлбарлавал?
-Дэлхийн царцдасын бүрхүүлийн хэмжээнд алтнаас 500 дахин, мөнгөнөөс 40 дахин их тархалттай далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон бусад чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагддаг ба бүүр таны амьдардаг байр, орон сууц, машин, нисэх онгоц гээд өдөр тутмын хэрэглээний гар утас телевизор, электрон бараануудад өргөн тархсан байдаг цацраг идэвхт шинж чанартай металл юм.
 
-АМГТГ “Цацраг идэвхт ашигт малтмал”-ын хувьд ямар асуудлыг хариуцан ажилладаг вэ?
-Монгол Улсын Их Хурлын 2009 оны зургадугаар сарын 25- ны өдрийн 45 дугаар тогтоолоор “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр “Цөмийн энергийн тухай хууль”- ийг тус тус баталсан. “Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг 2015 оны хоёрдугаар сар 13- ны өдөр батлуулан мөрдөж эхэлсэнээр цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг бусад асуудлыг геологи уул уурхайн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газар хариуцан ажиллаж байна.
 
-Тусгай зөвшөөрлийг хэдэн ААН эзэмшиж байна вэ?
-Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу долоон аж ахуйн нэгж цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тав, ашиглалтын найман тусгай зөвшөөрлийг эзэмшиж, геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж байна.
 
-Нөөц баялгийн хэтийн төлвийн тухайд?