М.ДАВААДУЛАМ
“Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Меллеардтай Монгол Улс дахь уран олборлолтын талаар ярилцлаа.
- Ярилцлагаа компанийнхаа болон өөрийнхөө тухай танилцуулахаас эхэлье?
-“Бадрах энержи” компани нь Монгол, Францын хамтарсан компани бөгөөд 66 хувийг Францийн “Орано” групп, 34 хувийг Монгол Улсын төрийн өмчит “Мон атом” компани эзэмшдэг. “Орано” группийн 90 гаруй хувийг Франц улсын төр эзэмшдэг. Ингэхээр төрийн өмчит компаниудын хамтарсан компани гэдгийг онцлох хэрэгтэй. Төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдлаа гэхэд тэр нь хоёр засгийн газрын хоорондын түвшинд хийгдэж байгаа гэж ойлгоход болно.Хөрөнгө оруулалтын гэрээг хоёр төр хийхгүй нь мэдээж, гэхдээ төрийг төлөөлж байгаа төрийн өмчит хоёр компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ явагдана. “Орано” групп хуучнаар “Арева” нэртэй байсан ба Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулаад 25 жил болж байна.
Харин намайг Марк Меллеард гэдэг. Би Монгол Улсад ажиллаад нэг жил, “Орано” группт ажиллаад 13 жил болж байгаа. Миний хувьд удирдах зөвлөл, захирал гэхээсээ илүү уурхайн талбарт олборлолт дээр удаан хугацаанд ажилласан туршлагатай. Тодруулбал, Казакстанд байдаг “Орано” группийн салбар компанид ажиллаж байсан. Энэ нь газар доор ураныг уусган олборлодог аргаар ажилладаг дэлхийн хамгийн том олборлолтын уурхай юм. ”Бадрах энержи” компанийн хэрэгжүүлж байгаа энэ төсөл бол маш их ирээдүйтэй сайхан төсөл. Тэр дундаа Зөөвч овоогийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг компани эзэмшиж байна. Уг орд маань дэлхийн ураны хамгийн том 10 ордын нэгд багтана.
-“Бадрах энержи” компанийн мэдэлд хайгуулын болон олборлолтын хэдэн тусгай зөвшөөрөл байгаа вэ, нэмэлт хайгуул хийх үү?
-Одоогоор “Бадрах энержи” компани ашиглалтын гурван тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл байхгүй. Өмнө нь хийгдсэн хайгуулын үр дүнгээр илэрсэн орд дээрээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түрүүн хэлсэнчлэн дэлхийн хамгийн том 10 ураны ордын нэгд тооцогдох тухайн орд маань 100 мянга орчим тонн ураны нөөцтэй. Яг өнөөдрийн байдлаар манай компани үндсэн үйлдвэрлэлрүүгээ шилжих буюу үндсэн төслөө эхлүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ төслийг эхлүүлэхэд нэмэлт хайгуул хийх ямар ч шаардлагагүй. Магадгүй үндсэн үйлдвэрлэлээ эхлүүлээд ажил жигдэрсний дараа магадгүй хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн хугацаанд орон нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийв.Орон нутагтай зөвшилцөлд хүрч чадсан уу?
-Бидний хувьд нийгэмрүү чиглэсэн хамгийн эхний ажлыг тухайн орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болгох явдал гэж үзэж байгаа. Ингээд уурхайн талбайд ажиллаж байгаа ажилчдын 30 гаруй хувийг Дорноговь аймгийн иргэдээс бүрдүүлсэн. “Бадрах энержи” компанийн 100 орчим ажилтны зөвхөн гурав нь гадаад мэргэжилтнүүд . Орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ 2018 онд байгуулаад ажиллаж байна. Улаанбадрах сум болон Зүүнбаян багийн Засаг дарга нартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу үйлдвэрлэлийн туршилтын хугацаанд хоёр тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээн дэхь төслүүдэд зарцуулах үүрэг хүлээсэн. Үйлдвэрлэлийн туршилт нэг жилийн өмнө эхэлсэн. Энэ жилийн хувьд компанийн зүгээс нилээд томоохон төслүүдийг хэрэгжүүлээд явж байна. Жишээ нь Улаанбадрах сумын цахилгааны шугам, цахилгааны түгээлт хүрээгүй газруудад шугам барих ажил хийж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл хэдийгээр жижиг төсөл ч гэсэн Улаанбадрах сумын сургуулийн гадаах хашааг тохижууллаа. Хамгийн удаан хугацааны турш хэрэгжүүлж байгаа төсөл гэвэл хээрийн ангийн махны хэрэгцээгээ 100 хувь орон нутгаас хангаж байгаа. Үүгээрээ бид орон нутагт байгаа малын мах бол эрүүл гэдгийг харуулж байгаа юм. Одоогийн байдлаар яг үндсэн олборлолтод шилжээгүй туршилтын үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар нэг ашиг олж эхлээгүй байгаа учраас хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хоёр тэрбум төгрөгийн төсөв бол хангалттай гэж үзэж байна. Ирээдүйд үндсэн олборлолтоо хийгээд эхэлбэл энэ хоёр тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа хөрөнгө төсөв маань сая сая ам.доллараар яригдах болно. Хамтын ажиллагааны гэрээ цаашдаа шинэчлэгдэх тусам мөнгөн дүн нь нэмэгдээд явна.
-Францийн “Орано” группын туулж өнгөрүүлсэн түүхийн тухай ярьвал?
-“Орано”-гийн түүхийг ярьвал 1970-аад оноос эхэлж яригдана. Тухайн үед “Кожама” гэсэн нэртэй групп байсан. Уран олборлох, хайгуул хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Тэгээд 2000 он гарснаар нэрээ “Арева” болгоод цөмийн түлшний үйлдвэрлэл эрхэлдэг болсон. Өөрөөр хэлбэл хайгуул, олборлолтоос гадна ураны түлш үйлдвэрлэж цөмийн реактор барьж хөгжүүлэх, хавсарсан үйлчилгээ буюу цөмийн байгууламж, ураны уурхайн нөхөн сэргээлт, мөн ашигласан түлшийг дахин боловсруулах гэсэн бүтэн циклийн үйл ажиллагаа үзүүлдэг байсан юм. Гэтэл 2018 оноос “Арева”-гийн цөмийн реакторын хэсэг санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарснаар Францийн Засгийн газраас тухайн группийг хоёр хуваах шийдвэр гаргасан. Ингээд ураны хайгуул, олборлолт, түлш үйлдвэрлэх, ашигласан түлшийг дахин боловсруулах болон цөмийн реакторын тээвэр ложистикийн хэсэг нь “Орано”-даа үлдээд, цөмийн реактортой хэсэг нь “Прайм атом” гэсэн групп болсон. Энэ группийн түүхийг үзвэл 1970-аад он буюу Францийн цөмийн салбар үүсэж хөгжсөн цагаас эхэлж байгаа. Өнөөдрийн байдлаар маш олон улсад үйл ажиллагаа явуулж байгаагаас яг ураны олборлолтыг Канад, Казакстан, Нигер зэрэг улсад явуулж байна. Удахгүй Монгол Улсад ураны олборлолтыг эхлүүлэх байх.
-Монгол Улс бол ураны нөөцтэй, гэхдээ бидэнд туршлага байхгүй учраас уранаа хэрхэн ашиглах вэ гэдэг төрийн бодлого байхгүй байсан. Иргэд ч уран олборлохоос айж эмээдэг. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилсээр байна. Ийм нөхцөл дундуур “Бадрах энержи” гэдэг компани туршилтаа хийх гээд, үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд явж байгаа. Энэ нь нэг талаар зориг боловч, нөгөө талаар миний харж байгаагаар Монгол Улс ураны салбарт дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх гарцыг тавьж байна. Та надтай санал нийлэх үү?
-Монгол Улсад цацраг идэвхит ашигт малтмал, цөмийн энергийн салбарт баримтлах төрийн бодлого бий. Энэ бодлогыг хэрэгжүүлдэг энергийн цөмийн комисс, ажлын алба гэж байгаа. Дээрээс нь цөмийн энергийн тухай хууль гээд бүх байх ёстой зүйлүүд нь байна. Эдгээрийн хэрэгжилтийг хангахад жаахан хүндрэлтэй байна гэж би хардаг. Ерөнхийдөө Монгол Улсын хувьд цацраг идэвхит ашигт малтмал олборлох , энэ салбарыг хөгжүүлэхэд бүтцийн хувьд шаардлагатай бүх зүйл нь бий. Ард иргэдэд зөв мэдлэг мэдээлэл өгөх, эдгээрийг амьдралд хэрэгжүүлж ажиллахад хүндрэл гардаг байх гэж хэлмээр байна.
-Ерөнхийдөө хууль байгаа ч гэсэн ураны нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд яаж оруулах вэ гэдэг талаар манайд үнэхээр туршлага байхгүй. Гэсэн хэдий ч уран олборлохыг эсэргүүцдэг хүмүүс бий. Магадгүй “Арева” гэхээр л нэг хэсэг монголчууд айдаг. Манай улсын хууль алдаатай байна уу, засаж залруулах юу байна вэ?
-Эндээс харахад дэлхийн ураны салбарт хамгийн томд тооцогдох 10 ордын нэг нь Монголд байгааг бид мартаж болохгүй. Энэ ордыг “Орано” групп хайгуул хийгээд нээж илрүүлсэн. Одоогоор ашиглалтын тусгай зөвшөөрөл нь “Орано”-д байгаа. Гэхдээ энэ үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа хүмүүсийн үзүүлж буй хандлагыг харвал байгаль орчноо хамгаалах гэсэн нэр барьдагч цаад үзэл санаа нь байгаль орчноо хамгаалах гэсэн биш байж болзошгүй.
-Тэгэхээр “Арева”-гийн туулсан зовлон “Бадрах энержи” дээр зарим талаар гарч ирж байна л даа. Та нарт хууль эрх зүйн орчны талаар ямар зовлон бэрхшээл байна вэ?
-Миний харж байгаагаар үндсэн асуудал нь хууль эрх зүйн орчинд байгаа гэж харахгүй байна. Дээрээс нь Монгол Улсын цөмийн энергийн тухай хуулийг Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэг туслалцаа, оролцоотойгоор зөвлөмж авч байж боловсруулсан. Нөгөө талаас Монгол Улсын цөмийн энергийн комисс, Олон улсын атомын энергийн агентлаг хоёр маш сайн хамтын ажиллагаатай явж ирсэн. Хамгийн сүүлийн жишээ гэвэл хоёр сарын өмнө Олон улсын атомын энергийн агентлагийн экспертүүд ирж Монгол Улс болон ураны салбарт ажиллаж буй ААН-д уран олборлож, бүтээгдэхүүн болгон экспортод гаргахад бэлэн байна уу, үгүй юу гэдэг талаар үнэлгээ өгөхөөр ажилласан. Ялангуяа хууль эрх зүйн орчны тал дээр үнэлгээ хийсэн. Экспертүүдийн дүгнэлтээр Монгол Улсын хууль эрх зүйн орчин бол сайн гэж гарсан. Мэдээж сайжруулах зүйл байгаа. Гэхдээ Монгол Улс өнөөдөр шууд уран олборлолоо гэхэд түүнийгээ шууд экспортод гаргах хууль эрх зүйн зохицуулалтаа сайтар боловсруулж чадсан байна гэж дүгнэсэн. Дээрээс нь энэ ураны салбарын мэдлэг мэдээллээс олон зүйл шалтгаалж байна гэж би хардаг. Учирч байгаа хүндрэл бэрхшээл бол хууль эрх зүйн орчинтой холбоогүй. Жишээ нь Улаанбадрах суманд хамаг мал нь ураны цацрагт хордоод үхээд байна гэсэн яриа байдаг. Тэгэхэд байгалийн уранаас гарч байгаа цацраг зүгээр л бичгийн цаасанд блоклогдоод зогсох хэмжээний сул цацраг ялгаруулдаг. Тэгтэл ийм хэмжээний хамгаалалтаар хамгаалахад аюулгүй байх хэмжээний цацрагт яахаараа мал хордож үхэх вэ. Энэ яригдаж байгаа ярианууд бол цацрагийн талаар мэдлэгтэй хүмүүсийн хувьд огт байж болшгүй юм. Тийм учраас миний хэлэх гээд байгаа санаа нь энд гарч байгаа асуудлууд хууль эрх зүйн орчноос болоод гараад байгаа юм биш, өөр зүйл байна гэж харж байна.
-“Бадрах энержи”-гийн хувьд зөвхөн үйл ажиллагаа явуулж буй хэсэгтээ л таниулах сургалт явуулаад байгаа болохоос нийт хүн амд таниулж чадаагүй. Тэрэнд нь улс төрийн асуудал ч байхыг үгүйсгэхгүй байсан даа?
-Нэг асуудалд нэг биш нилээн хэдэн шалтгаан байдаг байх. Таны хэлснээр улс төрийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувьд улс төрийн талаар яримааргүй байна. Нэг зүйлийн талаар нэмж хэлэхэд би Казакстанд 2014 оноос хойш нилээд хэдэн жил ажиллаж байхад Монголоос хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөгч нар ирж байсан. Тэр үед бид ураныг яаж олборлож байгааг тайлбарлан таниулж, яаж олборлодгийг үзүүлж байсан. Тэрнээс гадна ураны олборлолт явуулж байгаа газруудын ойролцоох суурингийн хүмүүстэй уулзуулж, шууд ярилцаад ураны талаарх санал бодол, тэдгээр хүмүүст тохиолдсон асуудлуудын талаар шууд ярилцах боломж олгож байсан. Магадгүй сүүлийн цөөн хэдэн жил мэдээллийн аялал буюу хэвлэл мэдээллийнхнийг Казакстан улсруу явуулах ажил хийгдээгүй байгаа. Гэсэн ч энд компанийн зүгээс бол хийж байгаа.
-Шар нунтаг хэлбэрээрээ экспортод гарах уу, эцсийн бүтээгдэхүүн болгоод гарах уу?
-Байгалийн ураны бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг стандарт гэж байдаг. Өөрөөр хэлбэл байгалийн ураны исэл буюу шар нунтгийг 800 градусын температурт шатааж хар өнгөтэй нунтаг хэлбэрт оруулж экспортод гаргана. Байгалийн ураныг ураны түлш болгохын тулд хоёр том боловсруулалтад оруулдаг. Ураны бүтээгдэхүүнээ экспортод гарсны дараа маш том хоёр боловсруулалт хийгдэж байж цөмийн түлш болно. Ерөнхийдөө атомын цахилгаан станц ажиллууж цахилгаан эрчим хүч гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд удаан хугацаандаа найдвартай тасалдалгүйгээр байгалийн уранаар өөрсдийгөө хангах сонирхолтой байдаг учраас байгалийн уран худалдах урт хугацааны гэрээ хийдэг. Дээрээс нь атомын цахилгаан станцтай улсууд л байгалийн ураныг аваад түүнийгээ химийн хувиргалтад оруулж, баяжуулах процесс явуулдаг үйлдвэрүүдтэй байдаг.
-Монгол Улсын цаг агаарын нөхцөл их хүнд байдаг. Дэлхий дахин түүхий нүүрснээс татгалзаж атомын цахилгаан станцуудтай болсон байна. Хэзээ нэг өдөр Монгол Улс атомын цахилгаан станцтай боллоо гэж бодоход манай улсын ураны нөөц өөрсдийгөө хангах хэмжээнд байж чадах болов уу?
-Ерөнхийдөө бол хангалттай нөөцтэй юу үгүй юу гэдэг талаар хариулахад хэцүү байна. Монгол Улс хэзээ өөрийн атомын цахилгаан станцтай болохоос энэ бүхэн хамаарна. Жишээ нь манай ордын нөөц бол 30 жил олборлох боломжтой. Тэгэхээр бид маргааш үндсэн олборлолтоо эхлүүллээ гэхэд 30 жил олборлолт хийнэ гэсэн үг. Тиймээс хэзээ атомын цахилгаан станцтай болохоос нөөц хүрэх үү, үгүй юу гэдэг хариулт шалтгаална. Гэхдээ энэ бол зөвхөн манай ордын талаар ярихад л ийм байна. Бидний харж байгаагаар Монгол Улс нилээн их ашигт малтмалын нөөцтэй. Танигдаагүй судлагдаагүй газар их байгаа. Тийм учраас судалгаа хийгдэхэд шинэ шинэ ураны орд илрэх боломжтой. Миний хувьд бол Монгол Улсад ураны нөөц хангалттай эсэхэд огт санаа зовохгүй байна. Яагаад гэвэл Монгол Улсын газрын хэвлий дэх баялагийн тогтоцийг харж байхад Казакстантай их төстэй. Тиймээс ураны нөөц хангалттай байгаа байх гэж бодож байна.
-Та бүхэн энэ төсөл дээр хийсэн туршилтдаа сэтгэл хангалуун байна уу?
-Бид энэ үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа. Нэг хөгжилтэй зүйл ярихад би Монгол Улсад анх 2019 оны тавдугаар сард ирж байсан. Тэр үед би “Орано”-гийн төвд техникийн хэсгийн дарга байсан. Энд ирэхдээ энэ ордынхоо барилга байгууламж тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн техникийн хяналтын үзлэгийг хийж байсан. Гэтэл 2021 оны долдугаар сард энэ туршилт эхэлсэн. Тэгэхээр цаг хугацааны хувьд харахад энэ туршилтыг эхэлж чадсандаа л баяртай байна гээд хэлээд байгаа нь ийм учиртай юм. Бидний үйлдвэрлэлийн туршилтын эхний хэсэг маш амжилттай явж байна. Бидний дэвшүүлсэн таамаг маань яг бодитоор хэрэгжиж чадах уу, үгүй юу гэдгийг туршиж байгаа юм. Туршилтын эхний хэсэгт сэтгэл хангалуун байна. Нөгөө талаас тэнд үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлж байгаа ажилчдыг бэлтгэхэд бидний зүгээс нэлээд хугацаа орсон. Гэхдээ бид хүмүүсээ сайн сургаж чадсан гэж харж байгаа. Тэнд ажиллаж буй ажилчдынхаа ур чадварт бид сэтгэл хангалуун байгаа. Нөгөө талаас энэ үйлдвэрлэлийн байгууламж буюу манай үйлдвэр уурхайн салбарт байдаг хамгийн цэвэр цэмцгэр байгууламжуудын нэг байгаа. Бараг л шалан дээр нь хоолоо тавиад идэхэд ямар нэгэн айдасгүйгээр идэх боломжтой.
-Бидний хувьд ураны салбарт сайн мэдээ бараг сонсож байгаагүй учраас сэтгэл хангалуун байгаад баяртай байна. Дараагийн алхам бол Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ хийх гэсэн асуудал байгаа. Энэ талаар?
-Яг үнэнийг хэлэхэд компанийн талаас техник технологийн хувьд ямар ч асуудал байхгүй. Манай ажилчид техник технологи талаа маш сайн эзэмшсэн. Хэрэв ямар нэг багахан хүндрэлүүд гарахад жилээс жилд сайжруулаад явж байна. Бидний зүгээс шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлууд гарвал шаардлагатай үед маш сайн экспертүүдийг “Орано” группийн зүгээс сайт дээрээ авчраад ажиллуулах бүрэн боломжтой. Бидний хувьд нэн тэргүүнд шаардлагатай зүйл гэвэл нэн тэргүүнд үндсэн олборлолтдоо шилжих ажлыг бэлдэх, эхлүүлэх ажил өмнө маань байгаа. Тэр нь юу вэ гэвэл Монгол Улсын Засгийн газартай аль аль талын эрх ашгийг бүрэн хангасан, аль аль талдаа давуу талыг олгосон хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээр амжилттай болж гэрээгээ байгуулах энэ ажил юм. Мэдээж нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлууд энэ ажилд багтаж байгаа. Манай талаас хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл, зарчмыг судлахад нэлээд хугацаа зарцуулсан, тэр тусмаа хамгийн сүүлд хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ болох Оюутолгойтой хийсэн гэрээг нилээд судласан. Тийм ч учраас “Орано” группын зүгээс Оюутолгойн гэрээнээс арай өөр өнцөг, арай өөр арга барилаар хөрөнгө оруулалтын гэрээг хийхээр шамдан ажиллаж байна. Манай талаас хоёр талд ашигтай гэрээг хийхээр зорин ажиллаж байгаа.
-Компанийн стратеги төлөвлөгөөгөөр хэзээнээс үйлдвэрлэлд шилжихээр төлөвлөсөн бэ. Хөрөнгө оруулалтын гэрээг л хүлээгээд байна уу?
-Цаг хугацааны хувьд бол манай үндсэн олборлолт хийгдэхээс өмнө хийж шийдвэрлэх хэд хэдэн том ажлууд байна. Түрүүн хэлсэнчлэн бидний бүх ажил 2019 оны тавдугаар сард техникийн үзлэг хийгээд дууссан байтал үйлдвэрлэлийн туршилт 2021 оны долдугаар сард буюу хоёр жилийн дараа эхэлсэн. Энэ хойшлогдоод байгаа асуудал юутай холбоотой гэхээр “Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-г судлаад гарын үсэг зуруулах, зөвшөөрөл олгох явцад эрх бүхий байгууллагууд дээр нилээд хугацаа орсон. Тэр нь юу вэ гэвэл эрх бүхий байгууллагууд тодорхой баримт бичгүүдийг үзэж судлаад тэрэнд зөвшөөрөл олгоход нэлээд хугацаа зарцуулсан. Одоо бид хөрөнгө оруулалтын гэрээг хийх гээд яриа хэлэлцээг эхлүүлээд явж байна. Үүнтэй зэрэгцээд байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажил хийгдэнэ. Энэ үнэлгээ батлагдаагүй байхад ямар ч уул уурхайн төсөл, олборлолтын ажил эхлэх боломжгүй байдаг. Тиймээс бидний хувьд хугацаа орох томоохон ажлууд хөрөнгө оруулалтын гэрээтэй зэрэгцээд хийгдэнэ.
-Нөхөн сэргээлт гэж байдаг уу. Нөхөн сэргээлт байдаг бол ураны салбарын нөхөн сэргээлт ямар байдаг юм бэ?
-Манай ашиглаж байгаа технологи маань бусад уламжлалт технологиос арай өөр, онцгой л доо. Ямар нэг нүх гаргаж хүдэр зөөж, том тоног төхөөрөмжүүд ажиллуулдаггүй. Манай ашиглаж байгаа уурхайн дээр мал амьтан бэлчээд л явж байдаг. Уламжлалт уурхай дээр ийм юм байх боломжгүй. Энэ арга технологиор олборлолт хийгдсэн уурхай дээр нөхөн сэргээлт яаж хийгддэг вэ гэвэл байгаа байгууламжуудаа буулгаж, уран агуулж байсан гүний усны давхаргаа нөхөн сэргээдэг.
-Ер нь Монгол Улс ашигласан баялаг тутамдаа эргүүлээд нөхөн сэргээлт хийх шаардлага тавьж байгаа. Тэрбум мод тарих төсөл гээд төсөл байгаа . Энэ төсөлд танай оролцоо ямар байсан бэ.Нөгөө талаар нийгмийг тайвшруулах ажил гэж хараад байна?
-Мянга сонссоноос нэг үзсэн нь дээр. Таван сая мод үе шаттайгаар тарихаар төлөвлөөд ажлаа эхлүүлсэн байгаа. Хүлэмжээр үрээ үрслүүлээд талбайд суулгадаг. Тусгай баг гаран тариалахаас гадна зөвлөх аграноми авч ажиллуулж байна.
-“Бадрах энержи” ураны салбарт Монгол Улсыг дэлхийд хөл тавихад гүүр болоосой гэж хүсэж байна. Тэр болгон компаниуд ураны салбарыг сонгож Монголд орж ирдэггүй. Тиймээс Монголыг зорьж ирээд дэлхийд таниулах алхам хийж байгаад чинь баяр хүргэе?
-Бидний хувьд ямар нэг бэрхшээлд бууж өгөхгүй, урагшилна гэсэн сэтгэлгээгээр ажиллаж байгаа. Дээрээс нь бидэнтэй хамтран ажилладаг хүмүүс болон орон нутгийн хүмүүсийн хандлага сайжирсан. Бидний төслийг хүлээн авч, дэмжиж байгаа эрх бүхий шийдвэр гаргагч хүмүүсийн байр суурь ч бас сайжирсан гэж харж байгаа. Тиймээс миний хувьд бидний төсөл удахгүй эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаас нэлээд олон хүчин зүйл энэ төслийг дэмжих байдалд нөлөөлж байна. Тэр нь юу гэвэл их олон улс орон цөмийн эрчим хүчийг шийдвэрээрээ биш аргагүй байдлаас болоод сонгож байна. Тэр нь юу гэвэл уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулах хамгийн зөв гарцуудын нэг болоод байна. Нөгөө талаас ийнхүү олон улс орон цөмийн эрчим хүчийг сонгож байгаагаас улбаалан ураны зах зээлийн үнэ ихээр өсч байна. Тийм ч учраас бидний төслийн ирээдүй нааштайгаар харагдаж байна.
-Дэлхий дээрх ураны зах зээлд өрсөлдөгчид хэр олон байдаг юм болоо?
-Ерөнхийдөө бидний өрсөлдөгч гэх юм бол өөрсдөө ураны хайгуул хийдэг, уран олборлодог буюу өөрсдөө атомын цахилгаан станцтай улсуудыг нэрлэж болно. Гэхдээ шууд өрсөлдөгч гээд хэлэхэд зохимжгүй. Яагаад гэвэл бидний хамтран ажилладаг байгууллагууд ч байгаа. Жишээ нь ураны салбарын тэргүүлэгч Канадын Камеко компанийг нэрлэж болно. Бид тэдэндэй хамтран ашигладаг төслүүд ч байгаа. Рос атом гээд том компанитай бид нэг уурхай дээр ажиллаагүй ч гэсэн өрсөлдөгч гэхээсээ илүү хамтран ажилладаг томоохон аж ахуйн нэгжүүд гэж хэлбэл илүү зохимжтой.
-Монголд танай компаниас өөр ямар компани байна.Дундговь аймагт бас асуудлууд гараад байгаа сонсогдсон?
-Ер нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа гэвэл “Гурван сайхан” гээд компани байна. Хайгуулын үйл ажиллагааг нь “Деннисон” гээд компани хийсэн. Энэ компани нь Дундговь аймагт үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хэд хэдэн хүндрэлүүдтэй учирч байсан юм байна лээ. Энэ компанийхан манай сайт дээр хэд хэдэн удаа очиж үзээд манай оффист бас ирж байсан.
-Монгол Улсад одоогоор хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ, ирээдүйд яаж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Бидний зүгээс 25 жилийн хугацаанд жил бүр 10 сая ам.доллар зарцуулж ирсэн. Шууд татвар хураамжаас гадна ажилчдын цалин урамшуулал болон бусад зүйлсд жил болгон 10 сая ам.доллар гэж тооцвол нийтдээ 250 сая ам.доллар зарцуулаад байна. Зөвхөн “Бадрах энержи” компаниар биш ч гэсэн толгой компани болох “Арева”, “Орано” группийн зүгээс энэ 25 жиоийн хугацаанд 250 сая ам.доллар зарцуулсан байна. Цаашдаа өмнө хийж батлагдсан ТЭЗҮ-ээр бол нийт уурхай ажиллах хугацаандаа Монгол улсад татвар хураамжаар нэг тэрбум ам.доллар төвлөрүүлнэ гэсэн тооцоололтой байсан. Түүнээс гадна жилдээ нэг сая ам.долларыг нийгмийн ажилд зарцуулна гэсэн тооцоо байгаа. Энэ тоонууд өмнөх ТЭЗҮ-ээр тооцоолсон тоо юм шүү. Гэхдээ ТЭЗҮ дээр нэмэлт тодотголууд ороод энэ тоонууд өөрчлөгдөөд явна. Өмнөх ТЭЗҮ-ийг боловсруулж байхад нэг poundураны үнэ 35 ам.доллар байсан бол өнөөдөр 50 ам.доллар хүрсэн тул өмнөх дүнгүүд магадгүй багаар тооцогдсон байгааг анхаараарай.
Ярилцсанд баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН 2023 ОН
9 Сэтгэгдэл
adana halı yıkama adana platin halı yıkama This post gives clear idea designed for the new people of blogging, that genuinely how to do blogging and site-building.
Incredible points. Outstanding arguments. Keep up the amazing effort. https://evolution.Org.ua/
Hello colleagues, how iis the whoile thing, and what you wish for to say regarding this paragraph, in my view its truly amazing designed for me. https://evolution.ORG.Ua/
Triangle Billiards & Bar Stools 1471 Nisson Ɍd, Tustin, CA 92780, United Ѕtates +17147715380 Triangle Billiards Rental
Hello, i think that i saw you visited my website so i came to “return the favor”.I am attempting to find things to improve my site!I suppose its ok to use a few of your ideas!! https://evolution.org.ua/
Great article, just what I needed. https://Evolution.Org.ua
Přijetí hypoteční platby může být nebezpečné pokud nemáte rádi čekání v dlouhých řadách , vyplnění intenzivní formuláře , a odmítnutí úvěru na základě vašeho úvěrového skóre . Přijímání hypoteční platby může být problematické, pokud nemáte rádi čekání v dlouhých řadách , podávání extrémních formulářů , a odmítnutí úvěru na základě vašeho úvěrového skóre . Přijímání hypoteční platby může být problematické , pokud nemáte rádi čekání v dlouhých řadách , vyplnění extrémních formulářů a odmítnutí úvěrových rozhodnutí založených na úvěrových skóre . Nyní můžete svou hypotéku zaplatit rychle a efektivně v České republice. https://groups.google.com/g/sheasjkdcdjksaksda/c/sFLL7Q2TM40
Přijetí hypoteční platby může být problematické pokud nemáte rádi čekání v dlouhých řadách , vyplnění intenzivní formuláře , a odmítnutí úvěru na základě vašeho úvěrového skóre . Přijímání hypoteční platby může být problematické, pokud nemáte rádi čekání v dlouhých řadách , podávání extrémních formulářů , a odmítnutí úvěru na základě vašeho úvěrového skóre . Přijímání hypoteční platby může být problematické , pokud nemáte rádi čekání v dlouhých řadách , vyplnění extrémních formulářů a odmítnutí úvěrových rozhodnutí založených na úvěrových skóre . Nyní můžete svou hypotéku zaplatit rychle a efektivně v České republice. https://groups.google.com/g/sheasjkdcdjksaksda/c/bQ2TMu1F76g
People find it much more appealing to see dressed systems than to be completely covered up. And one of the things that appeals is the sensation of vulnerability, such as when a woman plays foreplay and feels a little ashamed or exposed while she is nude. When both functions are in the shield, it increases the connection of the intercourse. When their companion is vulnerable, dominance tends to appeal to some guys. And let's not forget about the nude movie: they really go all out when it comes to showing off everything, focusing on insertion, and even private elements. http://www.only40.com/go.php?url=http%3A%2F%2Fforum.goldenantler.ca%2Fhome.php%3Fmod%3Dspace%26uid%3D366624%26do%3Dprofile