ЗЕЛЕНСКИЙ: ДАЙН ДАРАА ЖИЛ ДУУСЧ МАГАДГҮЙ

Дэлхийн мэдээ

   Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский таван зүйл, гурван нууц протокол бүхий ялалтын төлөвлөгөөгөө анх удаа дэлгэж ярилаа. Түүнийхээр бол “Орост энхтайвныг тулган хүлээлгэж” дайныг дуусгахын тулд Украин, түүний түнш орнууд нөхцөд байдлыг хамтдаа өөрчлөх ёстой гэнэ. “Нэгдүгээр зүйл бол маш чухал, энэ нь НАТО-д элсэх.  Энэ бол түнш орнууд Украинд аюулгүй байдал би болгоно гэсэн үг” гэж Зеленский хэлж байна.

Төлөвлөгөөний хоёр дахь зүйл бол одоохондоо нууц. Харин гурав дахь нь холбоотнуудын хувьд нууц төлөвлөгөөгөөр оросын түрэмгийлэлд дарамт үзүүлэх. Дөрөвдүгээр зүйлд холбоотнуудад зориулсан нууц санал бүхий Украины стратеги-эдийн засгийн чадавхи. Тав дахь зүйл нь  дайны дараах үед зориулсан ажил.

Хэрэв Оросын зүгээс Украины эсрэг хийж байгаа энэ дайн олон улсын эрхзүй, өөр бусад дайн түрэмгийлэл өрнөхөөргүй тийм хүчирхийлэл дэгдэхгүй гэсэн үндсэн дээр Энхийн дээд хэмжээний уулзалтаар төгсвөл,

Хэрэв Путин өөрийн геополитикийн, үзэл санааны, эдийн засгийн энэ ухаангүй зорилгоо орхивол энэ нь өөр бусад ийм түрэмгийлэгчдэд, ялангуяа Булангийн болон Энэтхэг Номхон далайн, Африкийн бүс нутагт  тодорхой дохио болж, эзлэн түрэмгийлэх дайн нь өөрсдөд нь ашигтай тусна гэсэн бодлыг нь орхиулах болно” гэж Зеленский хэлсэн байна.

Украины Ерөнхийлөгчийн хэлснээр бол төлөвлөгөөний хоёрдахь хэсэг нь “Түрэмгийллийн эсрэг украины батлан хамгаалах чадавхийг эргэлт буцалтгүй бэхжүүлэх” гэнэ.

“Украин дахь  тулааны талбарт бид байр сууриа хамгаалж, дайныг Оросын нутаг дэвсгэрт эргүүлж оруулах нь бодитой бөгөөд ингэснээр Оросууд дайн гэж юу болохыг мэдэрч, Оросын эрх баригчдын суртал ухуулгаас үл хамааран Кремлийг үзэн ядаж эхлэх болно. Бид тийм ч гэнэн улс биш. Оросуудын дийлэнх нь улс орныхоо ёс суртахууны доройтлын гүнийг үнэхээр ойлгож байгаа  гэдэгт бид нэг их итгэхгүй байна. Гэвч тэд оросын арми нуран сүйрнэ гэдгийг тэд мэдрэх ёстой. Энэ бол  тэдний хувьд дайны талаарх үзэл бодлын хохирол байх болно" гэж Зеленский хэлжээ.

Курскийн ажиллагааны үеэр бид Путинд бидний хүчирхэг дайралтыг тогтоон браих хангалттай хүч байхгүй гэдгийг харсан гэж Украины Ерөнхийлөгч хэлж байна.

Украины шаардлагатай тооны цэргийг хангах найдвартай  зэвсгийн тодорхой жагсаалт бий гэж Владимир Зеленский тэмдэглэжээ. Ингэснээр  ОХУ-ын эзлээд байгаа нутаг дэвсгэр дэх манай  хүчний цаашдын үйл ажиллагаа, Украины байр суурийг бэхжүүлэх болон эзлэгдсэн нутаг дэвсгэрт Оросын давшилтын  чадавхийг устгах боломжтой болно.

Украины эсрэг Оросын түрэмгийллийг зогсоохын тулд Зеленский тус улсын нутаг дэвсгэрт “Украиныг Оросын зүгээс ирэх  цэргийн түрэмгийллээс хамгаалахад хүрэлцэхүйц, иж бүрэн, цөмийн бус стратегийн тийм зэвсгийн багц байрлуулахыг санал болгож байна. Ийм хэтийн төлөвт Оросын үйл ажиллагааны хувьсах байдлыг тооцоолох,  эсвэл дайныг энхийн замаар дуусгахын тулд шударга дипломат үйл явцад нэгдэх, эсвэл Украины зүгээс ОХУ-ын эсрэг шийдвэртэй цохилт өгөх замаар өөрсдийн зорилгоо болгосон энэ түрэмгий дайнаа үргэлжлүүлэх боломжийг нь таслан зогсоох явдал чухал” гэж Зеленский онцолжээ.

Төлөвлөгөөний дөрөвдэх хэсэгт Украин өөрийн түншүүддээ  улс орны нь  чухал чухал нөөцийг хамтран хамгаалах, эдийн засгийн энэ хүчин чадлыг ашиглахын тулд хамтын хөрөнгө оруулах тусгай хэлэлцээр хийхийг санал болгосон байна.

Дайны дараах ажиллагааны тухай тав дахь хэсэгт түншүүд хэрвээ зөвшөөрвөл Европт байгаа америкийн цэргийн зарим бүлэглэлийг өнөөгийн дайнд өрнөдийн зэвсэг хэрэглэж НАТО-гийн дайчидтай хамтран ажиллаж туршлага суусан украины салбаруудаар солихыг санал болгож байгаа юм байна. “Украины энэ туршлагыг нийт НАТО-гийн хамгаалалтыг бэхжүүлэх, Европт аюулгүй байдал хангахад ашиглах ёстой” гэж Зеленский хэлж байна.

Харин Кремль

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Зеленскийн энэ төлөвлөгөөг “түр зуурын” гэж нэрлэжээ.

"Ямар нэгэн түр зуурын энх тайвны төлөвлөгөөний тухай тэр олон долоо хоногийн турш ярьж байгаа,  үүнийгээ  Зеленскийн, "энхийн төлөвлөгөө" гэж сайхнаар нэрлэн өнгөлөн далдалж байгаа ч сүүлчийн Украин хүнийг нь  дуустал бидэнтэй тэмцэх гэсэн америкчуудын төлөвлөгөө юм.  Гэхдээ үнэхээр энх тайванч гэж  болох өөр төлөвлөгөө байж магадгүй,  энэ бол Киевийн дэглэмийн өөрсдийн нь  баримталж буй бодлого байж болох, гэхдээ энэ нь дэмий зүйл гэдгээ  ухаарсан явдал байх болно" гэж Песков хэлэв.

ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Зеленскийн энэ төлөвлөгөө  нь Украиныг Оростой шууд мөргөлдөөнд түлхэж байгаа НАТО-гийн төлөвлөгөө  гэж мэдэгджээ.

“Украины хамгаалалтыг бэхжүүлэх дараагийн цэг бол  Зеленский өөрийнх нь хэлснээр  тодорхой газруудад чиглэсэн тодорхой үйл ажиллагаа явуулж  энэ зорилгодоо хүрэх гэж байна. Тэр юу хүсч байна вэ гэвэл,  Оросын нисэх хүчинд хохирол учруулах замаар  НАТО-г манай улстай шууд зөрчилдүүлж, Оросын нутаг дэвсгэрийн гүн рүү харвах  алсын тусгалын зэвсэг ашиглах зөвшөөрөл авах гэж байгаа юм” гэж Захарова мэдэгдсэн байна.

Холбоотнууд энэ төлөвлөгөөний талаар

Украины ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх Михаил Подоляк харин энэ төлөвлөгөөний зарим зүйл, ялангуяа шаардлагатай зэвсгийн тооны тухай мэдээллийг ил дэлгэхгүй гэж мэдэгдсэн. “Энэ төлөвлөгөө бол дайны үе шатын тухай ухагдахуун.

Энэ төлөвлөгөө бол дайны энэ үе шатны логик юм. Энэ дайнд яагаад ийм  ямар нэ хачирхалтай санаачилгууд байж болохгүй гэж. Оросыг албадахгүйгээр дайныг зогсоож болно, гэхдээ зүгээр л түүнд ямар нэг өгөөш өгөх замаар, өөрөөр хэлбэл Оросыг өдөөх замаар л дайныг зогсоож болно. "Ерөнхийлөгч нийгэмд үүнийг ойлгуулахыг хүсч байна" гэж Подолякийн мэдэгдлийг иш татан Украины түншүүд "Бүгдээрээ бууж өгөхөд бэлэн эсэхээ шийдэх хэрэгтэй" гээд, “Украин хэзээ ч бууж өгөхгүй” гэжээ.

Зеленский өөрийн энэ төлөвлөгөөгөө өрнийн холбоотнууддаа танилцуулаад байгаа. Энэ төлөвлөгөөнд цэрэг, улс төрийн, дипломатын, эдийн засгийн зүйлс бүгд багтсан. Украины түнш, холбоотнууд энэ төлөвлөгөөг одоохондоо ил тод дэмжээгүй, ямар нэг тайлбар хийгээгүй байна. АНУ-ын Төрийн департамент харин ялалтын энэ төлөвлөгөө нь “хэд хэдэн бүтээлч алхмыг тусгажээ” гэсэн байна.

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский Их британийн  Батлан хамгаалахын сайд Энотони Радакинтой хэлэлцээр хийлээ гэж лхагва гарагт мэдээллээ.  “Дайсны нутгийн гүн дэх цэргийн байгууламжийг устгах боломжийн талаар  ярилцсан. Манай ялалтын төлөвлөгөөг хэрхэн яаж бодит зүйл болгох талаар британийн тал өөрийн саналаа боловсруулж байгаа” гэж Сырский мэдэгджээ.

Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель “Украины эсрэг Оросын дайны сүүлийн үеийн тухай мэдээлэл хийж, өөрийн ялалтын төлөвлөгөөгөө танилцуулна уу” хэмээн Украины Ерөнхийлөгч Зеленскийг  Европын холбооны дээд уулзалтад урьсан байгаа.  НАТО-д өгөөд байгаа Зеленскийн төлөвлөгөөний зарим зүйл ил тод болсон л доо. Энэ нь оросын нутгийн гүнд цохилт өгөх өрнөдийн алсын тусгалтай зэвсэг ашиглах зөвшөөрөл авах, Украины агаарын орон зайн хамгаалалтыг бэхжүүлэх нөөцтэй болох, Оросын эсрэг хоригийг чангатгах явдал гэнэ.

Украины тэргүүний энэ төлөвлөгөөг парламентад өргөн барих үед украины цэрэг зүүн фронтод багагүй хохирол амсч,оросын цэрэг Покровскт ойртож байгаа юм.

Украины албаны хүмүүс тун удахгүй Германы цэргийн нисэх хүчний Рамштайн баазад Холбоо барих группын уулзалт дээр  өрнөдийн холбоотнуудаасаа  ахиад энэ дайнд ашиглах зэвсгийн  тусламж хүсээд байна. Энэ уулзалтад Украины холбоотон түнш 50 гаруй орны батлан хамгаалахын удирдагчид оролцжээ.

Бразил, Хятад улсууд бас энхийн өөр нэг төлөвлөгөө санал болгож байгааг Зеленский няцаагаад байгаа юм.