“Эрдэнэт үйлдвэр”-ийг эх орны өмч болгож, монголчууд худалдан авсан ч цаагуур хулгай, дээрмийн чанартай байсан хэмээн төр буцаан авсан. Гэхдээ хувийн хэвшлийнхэн гараа хэтэрхий их дүрсэн хэмээн хяналт, шалгалт хийхийн тулд 2019 оны гуравдугаар сарын 06-наас эхлэн онц байдал гээчийг зарласан.
Харамсалтай нь сахил хүртээд шал дордов гэгчээр төр эргүүлэн авсан ч хулгайн худалдан авалтууд нь зогссонгүй. Харин ч бүр онц байдал гээчээр халхлан хулгай дээрмийн ажлаа түргэвчлүүлж байгаа бололтой. Үндсэндээ төр “саалийн үнээ”-гээ буцааж аваад шахааны газар болгочихсон гэсэн үг юм уу даа.
Уг нь Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онц байдал тогтоосон тухайгаа “Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр Засгийн газраас гарсан. Ингэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэг доголдол гарахгүй. Санхүүд шалгалт хийнэ гэсэн үг...” гэж байсан. Гэхдээ үнэхээр шалгалт хийсэн үү шахаагаа өргөжүүлсэн үү гэдгийг баримтаар харуулахад цочмоор.Энэ бол 2019 оны тавдугаар сарын 11-ний өдөр хийгдсэн 20 худалдан авалт. Үнийн дүн9.8 тэрбум төгрөг. Засгийн газар эрхээ эдэлж онц байдал тогтоочихсон байх үе гэсэн үг.
Уг нь Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2.4-т үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох;
2.8 онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалагч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу гэрээг цуцлуулах; гэж заасан байдаг.
Харамсалтай нь Засгийн газар “Эрдэнэт үйлдэр”-ийг 100 хувь төрийн болгож аваад, төлөөний хүн хэмээн Х.Бадамсүрэнг ерөнхий захирлаар томилоод юун хууль хэрэгжүүлж, хяналт тогтоох ердөө л хулгайгаа өөрсдийн хүнээр хийлгэсэн болох нь харагдах биз ээ.
Дээр хийгдсэн худалдан авалтыг Тендер шалгаруулалтын онцгой журмын дагуу шууд гэрээ байгуулсан гэх тодотголоор халхавчлах ажээ.
Гэвч онцгой журам гэдэг нь ямар тохиолдолд үйлчлэхийг дээр заасан байна. Харин ганц өдөр хийгдсэн 9.8 тэрбум төгрөгийн худалдан авалт гээд байгаа нь барилгын засварын материал гэсэн ерөнхий нэрээр хаягласан нь энэ бол шахаа байлаа гэдгийг л нотлоод буй хэрэг. Тэгэхээр Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар онц байдал гээчээр халхавчлан шахааны бизнесээ өргөжүүлж, хүссэн үнийн дүндээ хүрээгүй учраас гурав дахь удаагаа сунгасан уу гэх асуулт гарч ирэх болов уу.
Эх сурвалж: Erennews.mn
1 Сэтгэгдэл
order cialis 5mg pills <a href="https://ordergnonline.com/">order generic cialis</a> the best ed pill