Манай улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зарлаж байна.
Тэрбээр "Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан.
Хоёр лабораторид 375 хүнд шинжилгээ хийгдсэн.
Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй.
ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.Мөн ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн" гэв.
1 Сэтгэгдэл
order tadalafil 40mg for sale <a href="https://ordergnonline.com/">cialis coupon cvs</a> ed pills cheap