Өмнөд Солонгосын Инчеон хотод орон нутгийн цагаар лхагва гаригийн /2020.04.29/ 13.30 цагийн орчимд баригдаж буй барилгад гал гарч, галын улмаас 38 хүн амь үрэгджээ. Дахин 10 гаруй хүний биеийн байдал тааруу байгаа ба хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байгаа тухай албаны хүмүүс мэдээлжээ. Амиа алдсан 38 хүний 15-ийг хэн болохыг олж тогтоогоод байгаа ба цогцос таниулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Амиа алдсан хүмүүс бүгд барилгын ажилчид ба тус барилгын зоорийн давхарт 80 орчим хүн ажиллаж байхад гал гарч, маш хурдан шатаж эхэлсэн байна. Амь үрэгдсэн ажилчдын дунд гадаад ажилчид ч байгаа юм байна. Гал зоорийн давхарт дулаалга суурилуулахад ашигласан шатамхай бодис дэлбэрснээс болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.
Галыг унтраахад 400 орчим гал сөнөөгч ажилласан бөгөөд оройн 18.00 цагийн үед галыг бүрэн унтрааж дуусчээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин яаралтай хурал зарлаж, Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Чун Еү-Ён, шуурхай штабын дарга Но Ян Мин нарыг дуудан хуралдаж холбогдох яамдаас бүх нөөц бололцоогоо дайчлан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, галын улмаас амиа алдсан болон шархадсан гадаад ажилчдын ар гэрийнхэнтэй яаралтай холбоо барьж, Өмнөд Солонгост ирэхийг хүсвэл тэдэнд бүрэн тусламж үзүүлэхийг холбогдох албаныханд даалгажээ.
Эх сурвалж: BBC, Korea Times, Reuters
1 Сэтгэгдэл
tadalafil 40mg price <a href="https://ordergnonline.com/">order cialis 5mg</a> buy ed pills without a prescription