Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр есдүгээр сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж нутгийн хойд хэсгээр хүйтэрч, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
Иймд та бүхэн
🔽Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрд хүлээн авах,
🔽Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
🔽Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
0 Сэтгэгдэл