ХҮЧТЭЙ ШОРООН БОЛОН ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Эрэн сурвалжлах

 Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна.

📍 2024 оны дөрөвдүгээр сарын 10, 11-нд уулархаг нутгуудаар болон Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орно. 

📍 Түүнчлэн, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

📍 Иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.