Хаанахын хөлсний цэрэг оросын талд тулалдаж байна вэ

Дэлхийн мэдээ

Х.ӨЛЗИЙБАЯР

Украинд явуулж байгаа Оросын цэргийн тусгай ажиллагаанд Серби, Абхаз, Өмнөд Осети, Франц, Армяны сайн дурынхан тулалдаж байгаа бол олон цэрэг Латин америкийн орнуудаас ирж оролцож байна. Сербүүд бол бүр 2014 оноос хойш Оросын талд байлдаж байна. Тэд бол Босни, Косовогийн ахмад дайчид, хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид байна.

Сербийн сайн дурынхны ихэнх нь Оросын иргэншил аваагүй ч цэргийн тусгай ажиллагаанд оролцохоо нэр төрийн хэрэг, ингэснээрээ Сербийн ашиг сонирхлыг хамгаалж байна гэж үздэг байна.

Абхаз, Өмнөд Осетын дайчид өөрсдийгөө “гадаадын иргэн” гэж үзэхгүй, тэгээд ч олон хүн оросын паспорттой гэнэ. Осетын батальонд хасгийн “Скифа”, “Терек” зэрэг отрядууд бас бий. Абхазууд бол Донбассын баатар Алхас Авизбын удирдсан сайн дурын “Пятнашка” батальонд багтдаг гэнэ. 

Латин америкийн Чили, Болив, Эквадор улсаас ирэгсэд бол ихэнх нь зүүний үзэлтэй.  Тэд Зөвлөлт холбоот улс, социализмыг санагалзсан хүмүүс байдаг болохоор Оросыг тэр бүхнийг залгамжлан авч яваа гэж үзэн дэмждэг байна.

Арабын орнууд, ялангуяа Африкийн хувьд оросын талд орж байлдах сонирхол асар их байгаа ч тэнд оросын армийн “дайчилгааны цэг байхгүй”. Түүнээс биш байлдах хүмүүсийн дараалал асар урт байх байсан гэнэ. Сайн дурын дайрах корпуст байлдаж байгаа африкчуудын хувь өмнө нь Орост амьдарч байсан оюутан, фермерүүд байна 

Саяхан бас молдавчуудаар бүрдсэн интернационалч “Днестр” салбар байгуулж Молдав, Приднестровын уугуул Молдав, Орос, Украин, Грек, Болгаруудыг багтаасан гэнэ. Тэд ихэнх нь Оросын цэргийн тусгай ажиллагаа дууссаны дараа Молдавыг Оросыг үзэн ядагч, румын гар хөл болсон эрх баригчдаас чөлөөлнө гэж найдаж байгаа улс.

Гадаадын хөлсний цэрэг, сайн дурынхны дунд Францын иргэн, нэгдүгээр Николай, нэгдүгээр Напелоны жич пулемётчин Габриэль Дорошин байна. Тэр бүүр 2015 онд сэтгүүлч, гэрэл зурагчнаар Донбасст ирж нутгийн ардын дуу бүжгийн чуулгын эмэгтэйтэй гэрлээд нутгаадаа буцсан юм байна. Тэгээд цэргийн тусгай ажиллагаа эхлэхээр Донбасст ирж байлдаж эхэлжээ. 

“Би орост хайртай” гэж “Скиф” отрядын хасгийн “Терек” бригадад байлдаж яваа “Ваня” хэмээн нэршсэн нигер залуу хэлж байна. Тэр цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө Воронежийн техникумд хоёр жил суралцаж байсан, одоо цэргийн гэрээгээ дуусахаар үргэлжлүүлэн суралцана гэнэ. Тэр цэргийн тусгай ажиллагаанд байлдаж байгаагаа “НАТО яг миний гэрийн дэргэд ирээд байгаа” гэж тайлбарлаж байна. 

Орос хүмүүстэй харилцах, тэднээс төрөл бүрийн араншин суралцах нь таалагддаг, тэгээд ч “дайн гэдэг хүний мөн чанарыг харуулдаг” гэж “Ванька” ярьж байна. Тэр бас орос хүн “хашгичиж, уурлаж байвч дотроо сайхан сэтгэлтэй ямагт хүнд тусалдаг” гэжээ. 

Ванькатай хамт түүний ангийн оюутан хоёр Сири, нэг Египет залуу бас байлдаж байна. Сири залуугийн хувьд бүр хүүхэд байхаасаа өрнөдийн түрэмгийллийг амссан болохоор одоо өөрийн шинэ эх орон Оросыг хамгаалан тулалдаж байгаа гэнэ. 

Сирийн сайн дурынхан болохоор эх орондоо байхдаа оросын цэргүүдтэй харилцаатай байсан нь нөлөөлсөн гэжээ. “Скиф” отрядын байлдагч Хамут Махмуд бол хүүхэд байхдаа л орос цэргүүдийг Сирид харж мэддэг болжээ. Дараа нь тэр орост ирж Воронежийн их сургуулийн авто инженерийн ангид оюутан болсон байна. Ингээд сайн дурын цэрэг болж Соледарын орчимд шархадсан ч жагсаалдаа үлдсэн гэнэ. 

Осетын батальонд “Мотаз” гэдэг иорданы иргэн ч черкес гаралтай нэгэн байна. Эцэг нь Иорданы тусгай албаны мэргэжлийн дайчин, терроризмын эсрэг салаа командалдаг байсан гэнэ. Мотаз ч энэ салбарт нь алба хааж америкийн тусгай салбарын программд суралцсан юм байна. Тэр “Кавказ бол Орос, тэгэхээр би Орост хайртай” ийм болохоор цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа  гэж ярьжээ. 

Тэр баруун гар дээрээ осетын батльоныхоо бэлгэ тэмдгийг, зүүн гар дээрээ Путины хөргийг шивсэн бол хувцсан дээрээ черкесийн олон улсын нийгэмлэгийн далбааг хадсан байна. 

Цэргийн тусгай ажиллагаанд оросуудын талд байлдаж байгаа энэ бүх сайн дурынхан орос оронд хайртай, зарим нь орос гаралтай, нийтлэг үнэ цэнтэйгээрээ нэгдээд байгаа нь энэ гэнэ. 

Цэргийн тусгай ажиллагааны явцад манай талд байлдаж байгаа гадаадын сайн дурынхны тоо энэ онд долоо дахин нэмэгдлээ гэж ОХУ-ын Батлан  хамгаалахын сайд Сергей Шойгу 2023 оны арванхоёрдугаарсард мэдэгдэж байсан удаатай. 

 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны гуравдугаар сарын 29. Баасан. №031 (5949)