“БҮС БА ЗАМ”-ЫН ХАМТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НОГООН ХӨГЖИЛД ДЭВШИЛ АВЧРАВ

Дэлхийн мэдээ

   “Охиндоо хэрхэн өөрийн ажлыг тайлбарлах вэ?” Жунгуан цөмийн эрчим хүчний корпорацийн Бразиль дахь эрчим хүчний хязгаарлагдмал хувьцаат компанид ажилладаг Лидиани Диотид ийм нэгэн асуудал тулгарчээ. Нэгэн өдөр Диотигийнхэн гэр бүлээрээ салхин цахилгаан төхөөрөмжийн хажуугаар өнгөрөхөд тэрээр ногоон ойн дунд дүнхийх өндөр цагаан цамхагийг заан охиндоо хэлэв:”Энэ бол ээжийнх нь ажил, цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэн гаргаж, хүмүүст халуун усанд орох, гэртээ чийдэнгээ асаахад нь тусалдаг” гэв. Бразильд шинэ эрчим хүчний салбарт олон жил ажилласан Диоти бол Хятадын аж ахуйн нэгжүүд Бразилийн тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийн амьд гэрч юм.”Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь Хятад улс холбогдох улс орнуудад ногоон эрчим хүчийг сэлбэж өгч, ногоон боломжийг нийлүүлж, ногоон хөгжлийг дэлхийн улс орнуудын нэгдсэн ойлголт болгож өгсөн юм.

Ногоон өнгө бол “Бүс ба зам”-ын хамтран бүтээн байгуулалтын суурь өнгө юм. “Бүс ба зам” хамтын бүтээн байгуулалтын ногоон хөгжлийг ахиулах нь уур амьсгалын өөрчлөлтийг идэвхтэй даван туулах, дэлхий нийтийн экологийн аюулгүй байдлын хамгаалах чухал арга хэмжээ болж, мөн “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр төвшний хөгжлийг ахиулах, хүн ба байгалийн амин нэгдмэл биетийг бүтээх чухал зөөгчийг юм. 10 жилийн турш ногоон хөгжлийн үзэл санаагаар удирдлага болгон, хамтран бүтээн байгуулагч улс орнуудын харилцан суралцсан, харилцан туршлага судалсан, гар гараасаа барилцан хамтран ажиллаж, эдийн засаг, нийгмийн хөгжил болон экологи орчны хамгааллыг харилцан уялдуулан ахиулж,ногоон торгоны замын бүтээн байгуулалтанд арвин амжилтыг олсон билээ. Өнөөгийн цар хүрээгээрээ хамгийн том олон улсын хамтын ажиллагааны тавцан болохын хувьд, “Бүс ба зам”- ын ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дээд зэргийн төлөвлөгөөнд уусган оруулж, бүх талын бүхий л үйл явцад нэвтэрчээ.”Бүс ба зам”-ын ногоон хөгжлийн олон улсын нийгэмлэгийг санаачлан байгуулахаас авахуулаад “нээлттэй, ногоон, цэвэр, хамтын ажиллагааны үзэл санааг баримтлахыг дэвшүүлж, өндөр стандартны, ард түмэнд ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг зорилтын төлөө зүтгэж, “Хөгжиж буй орнуудын эрчим хүчний ногоон хүлэмжийн хийг бага ялгаруулдаг хөгжлийг дэмжиж,ногоон, хүлэмжийн хий бага ялагаруулдаг хөгжлийн мэдээллийг хуваалцах болон ур чадварын бүтээн байгуулалтыг ахиулж, эко орчин болон уур амьсгалыг тохинуулах хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад улс “Бүс ба зам”-ыг ногоон замын эрин үеийн нэгдсэн ойлголтыг байнга нэгтгэж байна.

“Бүс ба зам”-ын ногоон хөгжлийг ахиулахад Хятад улс хүсэл эрмэлзэлтэй, шийдэмгий байх төдийгүй ажиллагааг онцгойлон авч үзэж, механизмыг бүтээж байна. Өнөөгийн байдлаар, Хятадын тал холбогдох талуудтай экологийн орчинг хамгаалах хамтын ажиллагааны 50 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, 31 хамтран байгуулагч орнуудтай “Бүс ба зам”-ын ногоон хөгжлийн түншлэлийн харилцааны санаачилгыг хамтран гаргаж, 32 хамтран байгуулагч оронтой “Бүс ба зам”-ын эрчим хүчний хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байгуулсан. Ногоон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулж, ногоон үйлдвэрлэлийн чадавхи болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж, ногоон санхүү ба ногоон худалдааны системийг байгуулсан ба эдгээр бодит арга хэмжээ нь хүчирхэг, баталагаатай байж, Хятад улс хамтран байгуулагч орнуудтай “улам нягт ногоон хөгжлийн түншлэлийн харилцааг”байгуулав. “Бүс ба зам” ногоон хөгжлийн хамтын бүтээн байгуулалт идэвхтэй дэвшлийг олж, үзэл санааны манлайлал нь байнга хүчирхэгжиж, солилцооны механизм нь тасралтгүй төгөлдөржиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа байнга гүнзгийрч, Хятад улс нь дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал оролцогч, хувь нэмэр оруулагч, манлайлагч болсныг практик нотон харуулав. “Бүс ба зам”ногоон хөгжлийн хамтын бүтээн байгуулалтанд тулгарч буй эрсдлийн сорилт товойн гарч ирсээр байгаа ба экологийн байгаль хамгаалал дах олон улсын хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлэх шаардлагатай байгаа, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах хязгаарлагдмал нөхцөл нь улам чанга болж байгааг харах хэрэгтэй.

Ногоон манлайлал, харилцан ашигтай, хамтран хожихыг хэрэгжүүлж, ногоон хөгжлийн бодлогын тулгуурыг байнга сайжруулахын зэрэгцээ ногоон солилцооны хамтын ажиллагааны тавцанг байгуулж, орчны эрсдлийн хяналтын системийг байгуулахын зэрэгцээ аж ахуйн нэгжийн голлох үүргийг улам бадрааж, зах зээлийн механизмыг эрүүлжүүлж, аж ахуйн нэгжийн ногоон “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах идэвхийг зохицуулах шаардлагатай байна. Кенийн Момбасагаас Найроби хүрэх төмөр зам бол зам дагуух билээ, Хятадын компани амьтды нэьвтрэх томоохон гарцыг барьж байгуулснаар анааш хүртэл төмөр замын гүүрийг чөлөөтэй давж гарч чаддаг болов. Пакистаны хажуугийн Жөпү нарны эрчим хүчний цахилгаан станцын гэрлэн цахилгаан хавтгайн дор өвс ургуулж, гуа тарьж байна гэх мэт тод томруун байдал нь ногоон “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын амжилтыг илтгэн харуулав. Ногоон хөгжлийн үзэл баримтлалаар удирдлага болгож, ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тавцангаар тулгуур хийж, “Бүс ба зам”-ын ногоон хөгжлийн хамтын бүтээн байгуулалт нь алсын хараанаас бодит байдалд шилжихийг ахиулж, улс орнуудын ард түмэнд аз жаргал бэлэглэж, бидний хамтын гэрийг хамгаалах нь дамжиггүй юм.

Хятадын аж ахуйн нэгжийн гүйцэтгэсэн Филиппиний Сан Марчелонагийн нарны эрчим хүчний төсөл, төслийг барьснаар тус улсын хамгийн том нарны эрчим хүчний цахилгаан станц болох юм. Зураг дээр, Хятадын талын инженер /дунд нь/ Филиппиний ажилчдыг дагуулан нарны эрчим хүчийг тохируулагч тулгуурыг шалгаж байгаа нь. Зургийг Ян Хуоран авав

Пакистаны өмнөд хэсгийн бүс нутагт байрлах Хятадын “Гурван хавцал” корпорацийн Пакистан дах салхин эрчим хүчний төслийн бүлэг. Зургийг Жян Сунвэй авав.