ХЯТАДЫН ВЕНЧУР БУЮУ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Дэлхийн мэдээ

     Хятад бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд цөмийн реактор хүртэлх бүхий л зүйлийг үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч орон, энэ ч хэрээрээ хөрөнгө оруулалтын тухайд дэлхийд хосгүй, асар том зах зээл юм. Өнөөдөр америкийн Цахиурын хөндийтэй ойрын 10 жилд өрсөлдөх цор ганц улс бол Хятад л байна. Гарааны бизнес өнөөдөртөө дэлхий дахинд 5-8 жилийг туулж байж хөлөө олж байгаа бол хятадад арай богино 3-5 жилд хөлөө олж байна. Үйлдвэрлэлийн санаанаас шинэ төсөл болоход Шэньжэньд бол бүр нөөц баазтайгаа ердөө гурваас зургаан сар хангалттай.

Бизнес ба төр

БНХАУ-д хөгжлийн нэг үндсэн хүрээ болж, төрөөс ихээхэн дэмжлэг авдаг салбар бол шинжлэх ухаан, хөрөнгө оруулалт. Өнгөрөгч 2022 онд гэхэд л БНХАУ-ын Шинжлэх ухаан, техникийн яам энэ салбарт төсвөөсөө 1.58 тэрбум доллар гаргаж зарцуулсан байна. Энэ ч хэрээрээ хятадын бизнес БНХАУ-ын цаашдын хөгжлийн зоориулалттайгаар Европ, Орос дахь гарааны бизнес, хөрөнгө оруулалтын ирээдүйтэй төслүүдийг хайж хамтрахад чиглэдэг. Тухайлбал бид Big Data шиг санхүүгийн салбарын мэдээллийн технологи, үүлэн технологи, биотехнологи, биоанагаах ухаан, эрчим хүчний цэвэр эх үүсвэр, шинэ материал, робот техник зэрэг ухаалаг үйлдвэрлэл болон өгөгдөл дамжуулах зэрэг салбаруудын талаар ярьж байгаа юм.

Америкийн өмнө гишгэх

Өмнөх 2018 оны хоёрдугаар хагаст гэхэд л Хятад хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Америкийг анх удаагаа гүйцэж түрүүлсэн юм. Энд санхүү, технологийн Ant Financial Services Group компани 14 тэрбум ам.долларын хөрөнгө цуглуулсан байна. Ийм байдлаар тэр үед АНУ, Канад дэлхийн венчурын хөрөнгө оруулалтын 35 хувийг цуглуулсан байхад хятадын гарааны бизнес 47 хувийг цуглуулж чадсан байдаг юм. Хятадын венчур хөрөнгийн зах зээлийн нэг онцлог нь түүний бүтэц юм. Бусад улс орнуудаас ялгаатай нь энд гол үүргийг нь сангууд биш, харин зах зээлд хамгийн идэвхтэй хөрөнгө оруулагчдын жагсаалтын нэг, дөрөв, наймдугаарт жагссан Tencent, Alibaba, Baidu зэрэг технологийн томоохон компаниуд гол үүрэг гүйцэтгэдэг. Америкийн технологийн шилдэг таван корпорац бараг бүх ашгаа ногдол ашиг төлөхөд чиглүүлдэг (2019- 2021 онд төлбөрийн хэмжээ 228 тэрбум долларт хүрсэн) бол Хятадын шилдэг таван компани энэ хугацаанд улсын хөгжилд хөрөнгө оруулахыг илүүд үзэж, төлсөн бол хувьцаа эзэмшигчдэд ердөө 10.7 тэрбум доллар төлсөн байна.

Дэлхийд том нь

Хятадад 2018 оноос 2023 он хүртэл үргэлжлэх Бээжингээс баруун зүг дэх Ментугийн районд 55 га талбай бүхий газарт хиймэл оюун ухааны технологи боловсруулах зориулалттай технологийн парк байгуулж эхэлсэн. Үүний хөрөнгө оруулалт нь 13.8 тэрбум юань буюу 2.1 тэрбум ам.доллар бол нийт 400 компани ажиллах юм. Эдгээр компани нийтдээ 50 тэрбум юань буюу 7.7 тэрбум ам.долларын бүтээгдхүүн гаргана. Хятадын технологийн паркийг бий болгох ажлыг “хятадын цахиурын хөндий” гэдэг хятадын боловсрол, шинжлэх ухааны интеграци хийхээр 1950 онд байгуулагдсан Жунгуаньцунийн эрдэм шинжилгээний төв хянаж байна. Хиймэл оюун ухаан бий болгох төслийг бодитой зүйл болгоход Zhongguancun Development Group эх орныхоо болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ялангуяа бусад орнуудын судалгааны хүрээлэнгүүдийг оруулна. Хамгийн гол нь хиймэл оюун ухааны энэ төслийг бодит зүйл болгохоос гадна энэ компанийн өмнө өндөр хурдны Big Data дамжуулагч, үүлэн технологи, биотехнологи боловсруулах явдал тулгарч байна. Паркийн технологийн бүтцэд бас супер компьютер, үүрэн телефоны тав дахь үеийн сүлжээ орж байгаа юм.

Дэлхийн тэргүүлэгч бол бүр маргааш

Хятадын 2017 онд төлөвлөснөөр бол БНХАУ 2030 он гэхэд хиймэл оюун ухааны салбарт дэлхийн тэргүүлэгч орон болно. Хятад улсад бараг дөрөв хоногт нэг тэрбум ба түүнээс дээш долларын хөрөнгө оруулалттай “нэг эвэрт” гэдэг гарааны бизнес гарч ирнэ гэдэг нь өнгөрөгч 2022 оны эхээр тодорхой болсон. Өмнөх 2021 онд гэхэд л нийтдээ 736 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий 186 “нэг эвэрт” бий болсон байдаг. БНХАУ-д өнөөдөр хамгийн үнэтэй нь нэг их наяд юанийн хөрөнгөтэй төлбөрийн Alipay системийн оператор Ant Financial Services байна. Хоёрдугаарт бээжингийн ByteDance-ийн эзэмшил мэдээллийн Jinri Toutiao 500 тэрбум юанийн хөрөнгөтэй. Гуравдугаарт хятадын такси захиалгын оператор Didi Chuxing 300 тэрбум юанийн хөрөнгөтэй байна.

“Нэг эвэртийн” сүрэг

Хятадын хамгийн залуу “нэг эвэрт” нь цахилгаан машин үйлдвэрлэлийн Leap Motor компани 2017 онд байгуулагдсан ч долоон тэрбум юанийн хөрөнгөтэй болоод байна. Судалгаанаас үзэхэд 2021 онд хятадын тэргүүлэх “нэг эвэрт” 18 компанийн хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Зөвхөн дүрс бичлэг, гэрэл зураг солилцооны Jinri Toutiao компани, интернетээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулдаг Meicai компанийн хөрөнгө бусад гарааны бизнесүүдтэй харьцуулахад дөрөв дахин өссөн байна. Хятадад гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрхэн зохион байгуулдаг вэ? Тус улсад санаагаа төгс төгөлдөр болгоход чиглэсэн хэд хэдэн бизнес инкубатор, хурдасгуур байдаг. Инновацийн бодлогыг Хятадын засгийн газар хэрэгжүүлдэг тул Хятадад мэргэжилтнүүдийг татах, Хятад дахь компани, бүтээн байгуулалт, эхлэлийг бүртгэх зорилготой. Эхний шатанд бүс нутгийн хөгжлийн байгууллагууд 10 сая юанийн буцалтгүй тусламж олгоход бэлэн байдаг бол цаашлаад заасан үзүүлэлтэд хүрсэн тохиолдолд санхүүжилтийг дэс дараатайгаар нэмэгдүүлдэг байна.

Хятад очих уу яах вэ

Заавал Хятадад өөрөө очиж амьдрахгүйгээр хөгжлийн мөнгө босгох боломжтой юу? - Энэ нь боломжтой, гэхдээ илүү их хүчин чармайлт шаардах болно. Ямар компаниуд хөгжлийн шинэ санаа, хөтөлбөр сонирхохыг судалж ойлгон, тэдэнтэй ярилцаж хэлэлцээр хийх шаардлагатай. Мэдээж таны сонирхож байгаа шийдлийг ашигладаг салбарын компани байх нь дээр. Хятадууд хэлэлцээр хийхдээ хатуухан хүмүүс тул технологийн аварга Tencent-ийг гарааны бизнесийг хөгжүүлэхэд санал болгодог нөхцлөөс нь болж арван хувь гэж хочилдог. Үр дүнтэй хэлэлцээр хийхийн тулд эхлээд хятадын бизнесийн ёс зүйн онцлогтой танилцах хэрэгтэй.

Оюуны өмчийг хамгаалах

Хэрэв та Хятадад бизнес эрхэлдэг бол эрх ашгаа хамгаалах талаар урьдчилан анхаарах хэрэгтэй гэдгийг санах нь зүйтэй. Энд гол асуудал бол оюуны өмчөө хамгаалах явдал юм. Хятад улс, хятадын эдийн засаг, үйлдвэрлэл нь түүхийн бүхий л цаг үед гадаадын технологиудыг зээлж, түүнд дасан зохицох замаар хөгжиж ирсэн болохоор зохих хамгаалалтгүй бол та бизнесээс хоцрох, патентаа алдах нь амархан. Хятадын венчур хөрөнгийн зах зээл аль хэдийн дэлхийн хамгийн том, хамгийн уян хатан боловч түүний бүхий л боломжийг ашиглахын тулд та бэлтгэлээ базааж, зорилго зорилт ирээдүйгээ маш зөв сонгож тодорхойлох хэрэгтэй. Энэ нь танд болзошгүй алдаанаас зайлсхийж, зорилгодоо хүрэхэд тусална.

Венчур зах зээлийн өдрийг тэмдэглэлээ

Шэньжэнь хотын Венчур хөрөнгө оруулалтын өдөр тэмдэглэх арга хэмжээ Хятадын өмнөд Гуандун мужийн Шэньжэнь хотын Футиан дүүрэгт 2023 оны нэгдүгээр сарын 8-нд болжээ. Тус дүүргийн Шянми нуурын санхүүгийн шинэ төвийн Олон улсын баялгийн удирдлагын төвд болсон энэ арга хэмжээ нь Шианми нуурын Глобал VC/ PEZone-ийн Хятадын анхны инновацийн үйлчилгээний CVC парк, баялгийн удирдлагын кластер зэрэг орчин цагийн шинэ дүр төрхийг харууллаа. Арга хэмжээний үеэр Шэньжэнь хотын Орон нутгийн санхүүгийн зохицуулалт, хяналтын товчоо 2025 он гэхэд 30 их наяд юань буюу 4.2 их наяд ам.доллартай тэнцэх баялгийг удирдах зорилготой олон улсын баялгийн удирдлагын төвийн барилгын ажлыг түргэтгэх, Футиан дүүргийн Ардын засгийн газар Шянми нуурын шинэ санхүүгийн төвийг сайн чанартай барихад дэмжлэг үзүүлэх талаар санал бодлоо солилцон байна. Энэ арга хэмжээнд Notch олон улсын баялгийн удирдлагын төв. Гүйцэтгэх дэд захирал Лю Лэй, Хятадын Олон нийтийн компаниудын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Хонг Конгийн биржийн (HKEX) Маркетингийн хөгжлийн хэлтсийн гүйцэтгэх захирал Кристина Бао, тус Сангийн Ойрхи Дорнод дахь төлөөлөгч Омар Малик нар видео онлайнаар үг хэллээ Шэньжэнь хотын Венчур хөрөнгө оруулалтын өдрийг зохион байгуулж эхэлснээр орон нутгийн стратегийн аж үйлдвэрийн кластеруудыг идэвхжүүлж, гарааны бизнесийг дэмжин ирээдүйн аж үйлдвэрүүдийг хөгжүүлж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэснээр хамтын ажиллагааны үр дүнд талууд бүгд ашиг хүртэх юм. Хятадын хөрөнгийн зах зээл дэх гүүрэн гарцын хувьд HKEX Хонг Конгийг улам хүчирхэг байлгахыг тэсэн ядан хүлээж байна. Энд гадаадын олон компани бүртгэлтэй, тийм болохоор Хятадын эх газрын хөрөнгө оруулалт нэмэгдэж, нийт хөрөнгө оруулагчдад илүү их өгөөж авчирсан гэж Бао онцолсон байна. Энэ арга хэмжээний үеэр Шэньжэнь Ойрхи Дорнодын анхны сан болох Саудын Арабын санг танилцуулав. Мөн уг арга хэмжээнд Хятадын анхны CVC инновацийн төв болох Шианми нуурын CVC инновацийн төвийг нээж, Фүтиан болон VCinstitutions хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслол болоход Хятадын Ардын Банк, зэрэг гадаад дотоодын томоохон аж ахуйн удирдлага 100 гаруй зочин оролцсон байна.