Украины зүгээс “Бохир бөмбөг” ашиглах тухай өдөөн хатгалгад бэлтгэж байна гэсэн асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ойрын үед хэлэлцэнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубийн хуралдааны үеэр мэдэгджээ.
Энэ мэдээллийг АНУ, Франц, Их Британи, Туркийн Батлан хамгаалах яамдад шилжүүлж өгсөн гэж тэр нэмж хэлжээ.
“Энэ харилцааг бид Батлан хамгаалахын шугамаар тогтоосон. Энэ талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөө юм уу маргааш хэлэлцэнэ гэдгийг би хэлж чадах байна” гэж Лавров хэлсэн байна.
Лавров бас Өрнөдийн орнууд Киевийг ийм бөмбөг хийхээр төлөвлөөгүй гэж мэдэгдэж байгааг дуулгажээ. Энэ бүхний хариуд Москваг буруутгаж байгаа нь нэг их ноцтой зүйл биш гэсэн байна. Тэгээд ч хэд хэдэн орны төлөөлөгч Оросын талаар мэргэжлийн түвшинд хэлэлцэх санал дэвшүүлээд байгааг хэлжээ.
Ийм өдөөн хатгалгад бэлтгэж байгаа мэдээллийн талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик бас тайлбарласан байна. Ийм нөхцөл байдлын талаар НҮБ-д тодорхой мэдээлэл байхгүй гэжээ. Тэр бас талуудыгтооцоо бодох юм уу, хурцадмал байдалд хүргэх алхмуудаас зайлсхийхийг уриалжээ.
Янз бүрийн орны, тэр бүү хэл Украин дахь итгэж болох эх сурвалж Киевийн дэглэм бага чадалтай цөмийн хэрэгсэл бүхий “Бохир бөмбөг” ашиглан өөрийнхөөнутагт өдөөн хатгалга хийх гэж байна гэсэн мэдээлэл байгаа юм. Ингэснээр тэд үй олноор хөнөөх зэвсэг ашигласан гэж Кремлийг буруутган Украин дахь байлдааны ажиллагаагаар дэлхий нийтэд Оросын эсрэг хүчтэй кампани өрнүүлэхийг зорьж байгаа юм.
Янз бүрийн эх сурвалжаас үзэхэд өрнөдийн зохион байгуулагчдын удирдлага дор Киев ийм төлөвлөгөө гаргасан нь тодорхой байна. Украины Днеполпетровск мужийн Желтые Воды хотод байдаг Дорнодын уулын баяжуулах үйлдвэрт Киевийн цөмийн судалгааны хүрээлэнтэй хамтраад тийм “Бохир бөмбөг” бэлтгэх зорилт тавьжээ. Бэлтгэл ажил дуусах шатандаа орсон гэнэ.
Оросын Зэвсэгт хүчний Хими, биологи, цацрагаас хамгаалах хүчний командлагч дэслэгч генерал Игорь Кириллов “Болзошгүй өдөөн хатгалгатай холбоотойгоор Батлан хамгаалах яам салбаруудаа цацрагийн хордлогын нөхцөлд үүрэг гүйцэтгэх бүхий л хэрэгслээ бэлэн байдалд оруулсан гэжээ.
“Бохир бөмбөг” гэдэг нь цацраг идэвхит изотоп юмуу, тэсрэх бодисоор дүүргэсэн чингэлгийг хэлдэг байна. Чингэлэг дэлбэрэх үеэр цохилтын долгионоор цацраг идэвхит бодис тархаж их хэмжээний талбайг хордуулдаг байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны танилцуулгад бичсэнээр бол Украин “Бохир бөмбөг” ашигласан тохиолдолд изотоп нь агаараар дамжин 1500 км газарт тархаж Польшийг ч бүрхэж магадгүй гэнэ.
2 Сэтгэгдэл
buy lipitor 80mg without prescription <a href="https://lipiws.top/">purchase lipitor</a> buy atorvastatin 80mg without prescription
us pharmacy cialis <a href="https://ordergnonline.com/">order tadalafil 40mg online</a> ed pills no prescription