Энэ оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын зүгээс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш манай салхин болон нарны эрчим хүчний үүсгүүрийн ихэнхийг устгалаа гэж Украины Эрчим хүчний яам мэдээлжээ. Украины Эрчим хүчний сайд Герман Галущенкогийн хэлснээр бол оросын түрэмгийлэл эхэлснээс хойш тус улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт ихээхэн хохирол учруулсан гэнэ. Өнөөдрийн байдлаар салхины станцуудын 90, нарны эрчим хүчний тал нь жагсаалаас гарчээ. “Бид салхин үүсгүүрийнхээ 90, нарны үүсгүүрийнхээ 40- 50 хувийг алдаад байна. Энэ бол асар их хохирол. Бидний хувьд “ногоон эрчим хүчний” талаар 2019 онд том дэвшил гаргасан. Ингээд 2020 он гэхэд эрчим хүчнийхээ хэрэгцээний 11 хувийг ногоон эрчим хүчээр хангаж байсан юм” гэж Герман Галущенко “Мы-Украина” хэвлэлд ярилцлага өгөхдөө дурджээ. Түүний хэлснээр бол 2030 он гэхэд Украин “хамгийн багадаа эрчим хүчнийхээ 25 хувийг ногоон үүсгүүрээс гаргах”-аар төлөвлөж байжээ.
Украины цэргийн байгууламж, эрчим хүчний салбарт цохилт өгөхийг тушаасан Путины шийдвэрийн дараа буюу зөвхөн аравдугаар сарын 10-наас хойш гэхэд л оросын арми украины эрчим хүчний дэд бүтэц, байгууламжийн бараг 40 хувийг бөмбөгдөж, пуужингаар харван гэмтээсэн гэнэ. Үүнээс болж тус улс 4000 МВт хүчин чадлаа алджээ. ОХУ-ын ШУА-ийн Арлын аж ахуйн хүрээлэнгийн лабораторийн орлогч Валерий Семикашев РИА Новости агентлагт өгсөн яриандаа “тэд эрчим хүчний хангамжаа маш хурдан сэргээчихээд байгаа болохоор” украинд цахилгаан бүрэн тасрах нь хол байна гэсэн байна. “бүхий л цахилгаан станцуудыг нь зогсоох гэж байгааг би ойлгож байна. Гэхдээ миний бодлоор Украинд бүрэн харанхуй болох нь хол байна” гэж тэр хэлжээ. Аравдугаар сарын 23-нд Киев хот болон Киев, Чернигов, Черкасск, Житомир мужуудад цахилгаан хязгаарласан байна. Оросуудын цохилтоос болоод украины 1.3 сая хүн гэрэл цахилгаангүй үлдсэн гэж “Говорит Москва” хэвлэлд бичсэн байна. Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Кирилл Тимошенко цахилгаан эрчим хүчээр хангах ажил “маш хүнд” байна гэжээ. Аравдугаар сарын 8-нд Крымыг оросын эх газартай холбодог гүүрэн дээр дэлбэрэлт болж авто замын хоёр урсгал гэмтсэн. Оросын Онцгой байдлын албаныхан үүнийг украины тусгай алба хийсэн гэсэн таамаг дэвшүүлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ийм гэмт хэрэг хариугүй өнгөрөх ёсгүй” гэж мэдэгдээд аравдугаар сарын 10-нд украины батлан хамгаалах үйлдвэрлэл, эрчим хүчний салбар, цэргийн удирдлага, холбооны байгууламжид цохилт өгөх үүрэг өгснөөр оросын арми украины эрчим хүчний үүсгүүрүүдийг пуужингаар харваж эхэлсэн юм.
Украин “бохир бөмбөг” хэрэглэх гэж байна гэснийг няцаав
Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников НҮБ-ын болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг МАГАТЭ-гийн шинжээчдийг урьж байгаагаа өөрийн Twitter хуудсандаа бичсэн байна. Тэрээр ийм байдлаар Киев “бохир бөмбөг” ашиглахаар бэлтгэж байна гэсэн оросын мэдээллийг гадны шинжээчдээр няцаалгах гэж байгаа юм байна. “Бохир бөмбөг” гэдэг санаа нь бидний хувьд жигшүүртэй хэрэг. Бид НҮБ болон МАГАТЭгийн шинжээчдийг Украинд урьж байна” гэж сайд бичээд Будапештийн санамж бичгийн дөрөв дэх хэсгийг анхааралдаа авахыг шаарджээ. Оросын зүгээс үүний өмнө Украины зэвсэгт хүчин Харьков мужид оросын цэргүүдийг буруутгах гэж украины энгийн иргэдийг хөнөөхийн тулд гадаадын хөлсний цэрэг ашиглахад бэлтгэж байна гэж буруутгасан. Харин Украины зүгээс өөр нэг өдөөн хатгасан үйлдэл хийх гэж байна гэж аравдугаар сарын 23-нд оросын тал мэдээлсэн байна. Эндээ асар их талбайд цохилтын долгион үүсгэж, цацраг идэвхит бодис тархаах “бохир бөмбөг” ашиглахаар бэлтгэж байна гэжээ. Гадаадын эх сурвалжуудаас авсан хэмээсэн РИА Новости агентлагийн мэдээллээр бол Киев бага хүчин чадлын цөмийн “бохир бөмбөг” хаях гэж байгаа гэнэ. Хэвлэл бас энэ зэвсгийг Днепропетровск мужийн Шар усан дахь Дорнын уулын баяжуулах комбинатад, Киевийн цөмийн судалгааны хүрээлэнтэй хамтран бэлтгэсэн гэжээ.
2 Сэтгэгдэл
atorvastatin online order <a href="https://lipiws.top/">cost lipitor 10mg</a> buy generic lipitor for sale
tadalafil 40mg tablet <a href="https://ordergnonline.com/">tadalafil 5mg cheap</a> buy erectile dysfunction drugs