Францад бүх нийтийн ажил хаялт үргэлжилж байна

Дэлхийн мэдээ

   Францад цалин хөлсөө нэмүүлэх гэсэн шаардлага тавьсан  ажил хаялт мягмар гарагт  үргэлжилж нийтийн тээвэрээс эхлээд сургуулиудын үйлдвэрчний эвлэлүүд нэгдээд байсан бол одоо нефтийн салбарынхан бас нэгджээ. Шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэн шатахуун хомсодсон нь тэднийг энэ тэмцэлд нэгдэхэд хүргэсэн байна.

Үйлдвэрчний эвлэлүүд болон Хөдөлмөрийн бүх нийтийн нийгэмлэг долоо хоногийн өмнө цалин хөлсийг долоон хувиар нэмэхийг шаардаж эхэлсэн ч  Засгийн газар хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх талаар үйлдвэрчний эвлэлүүдтэй хэлэлцээрийн ширээнд  суухад бэлэн биш байна. Францын Эдийн засгийн сайд Брюно Ле Мэр “Үйлдвэрчний эвлэлүүдтэй хэлэлцээр хийх цаг өнгөрсөн” гэж мэдэгдсэн байна.

Бүх нийтийн энэ ажил хаялтад тээврийн, эрчим хүчний гээд үйлдвэрчний эвлэлүүд удаан бэлтгэсэн. Тээврийн салбараас гэхэд л төмөр замчид нэгдээд байгаа юм. Төмөр замынхан ажил хаясан учраас хотуудад таксины эрэлт эрс нэмэгдэн замын түгжрэл ихэссэн гэнэ. Гэхдээ метро хэвийн ажиллаж байна гэж Би-би-си –гийн сурвалжлагч Хью Скофилд мэдээлжээ.

Мягмар гарагт орон даяар нийт багш нарын дөнгөж 10 хувь л ажилдаа ирсэн гэж Боловсролын яам мэдээлж байна.