Ардын өдрийн сонины сурвалжлагч Ли Хуншин
2012 оноос 2021 он хүртэл, Хятадын аж үйлдвэрийн нэмүү өртгийн хэмжээ 20,9 их наяд юанаас 37,3 их наяд юаньд хүрч, жилийн дундаж өсөлт 6,3% болов, үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртгийн хэмжээ нь 16,98 их наяд юанаас 31,4 их наяд юаньд хүрч, дэлхийд эзлэх хувь хэмжээ нь 20%-иас 30% хүртэл нэмэгдэж, 500 төрлийн аж үйлдвэрийн гол бүтээгдхүүнээс Хятад улсын үйлдвэрлэсэн 40-ээс дээш хувийн бүтээгдхүүн нь үйлдвэрлэлийн хэмжээгээрээ дэлхийд нэгд орж байна...гэх мэт хүний сэтгэлийг хөдөлгөм олон олон амжилтууд нь Хятадын үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн хэрэгжилтийн тогтвортой өсөлт болон чанарын илт өсөлт, үйлдвэрлэлийн систем нь улам эрүүлжиж, үйлдвэрлэлийн дамжлага нь улам бүрэн бүтэн болж, нэгдсэн бодит хүч, инновацийнчадвар , өрсөлдөх хүч зэрэг нь шинэ төвшинд хүрснийг батлан харуулж байна.
Үйлдвэрлэлийн салбар бол улс ардын аж ахуйн гол хэсэг нь юм, мөн улс оршин тогтнохын үндэс, улс сэргэн мандахын хэрэглүүр, улс хүчирхэгжихийн суурь нь юм. Сүүлийн жилүүдэд, Хятад улс нь үйлдвэрлэлийн салбарыг улам шат ахиулан сайжруулахад түлхэц өгч, үйлдвэрлэлийн салбарын хүчтэй гүрэнг бүтээн байгуулахыг онцлон үзэж, “үйлдвэрлэлийн салбар ялангуяа тоноглолын үйлдвэрлэлийг өндөр чанартай хөгжүүлэх нь Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн чухлаас чухал зүйл” гэдгийг онцлон тэмдэглэж, “биет эдийн засгийг ялангуяа үйлдвэрлэлийг бодитой, шилдэг, хүчтэй болгох” “олон улсад өрсөлдөх чадвар бүхий тэргүүний үйлдвэрлэлийн бүлгийг бий болгох”-ыг шаардах болсон.
10 жилийн турш, Хятадын үйлдвэрлэлийн салбарын хөгжил түүхэн амжилтыг олж, түүхэн хувьсал өөрчлөлт гарсан байна. 400 мянган тогтоосон хэмжээнээс илүү үйлдвэрлэл явуулдаг үйлдвэр, аж ахуйгаас 40 мянга гаруй “мэргэжлийн,нарийн, онцгой, шинэ” бага дунд аж ахуйн нэгж болж, Хятадын үйлдвэрлэлийн салбарын цогц бодит хүчин нь байнга дээшилж, зах зээлийн гол сэргээх хүч болон бодит хүчин нь тасралтгүй хүчирхэгжиж, шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээгээр 7 жил дараалан дэлхийд нэгд байж, 2021 онд 5G гар утасны үйлдвэрлэлийн хэмжээ 266 саяд хүрч, Хятадын үйлдвэрлэлийн салбарын хангамжийн системийн чанар их хэмжээгээр дээшилж, том оврын онгоц,сансрын нислэг, цахилгаан эрчим хүчний тоноглол, дээд зэрэглэлийн дижитал хяналтын машин хэрэгсэлзэрэг салбарт инновацийн тэсрэлтийг хийж, 2021 он гэхэд тэргүүлэх салбарын үйлдвэр аж ахуйн зангилаа дамжлагыгдижиталхяналттай болгох,дижитал судалгааг хийххэрэгслүүдийн тархац зэрэг 55.3% болон 74.7%-д хүрч, Хятад улсын үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэлийн загварыг нэвтрүүлж сайжруулахыг түргэсгэж, нарийн мэрэгшсэн, ухаалаг, ногоон хөгжилд шинэ амжилт олж байна.... 10 жилийн урагшаа хичээн дунд үйлдвэрлэлийн салбарын хүчирхэг улс болох бүтээн байгуулалт нь Хятад улсын хөгжилд улам бат бөх, материаллаг суурийг тавьсан байна.
Үйлдвэрлэлийн салбарын цөм нь инноваци юм, өөрөөр хэлбэл зангилаа цөм технологийг эзэмших явдал юм. Одоогоор Хятадын үйлдвэрлэлийн салбарын судалгаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2012 оны 0,85%-иас 2021 онд 1,54% болж нэмэгдэж, “мэргэжлийн,нарийн, онцгой, шинэ” “бяцхан супермэн” болох аж ахуйн нэгжийн судалгааныдундаж хэмжээ 10,3%-д хүрч, 570 гаруй үйлдвэр аж ахуйн нэгж судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулснаараадэлхийн хүчирхэг 2500 аж ахуйн нэгжийн жагсаалтанд орсон ба 23 улс орны үйлдвэрлэлийн инновацийн төв болон орон нутгийн үйлдвэрлэлийн инновацийн төвийг бүтээн байгуулж, 125 үйлдвэрлэлийн технологийн суурийн нийтэд үйлчлэх тавцанг бүтээн байгуулахыг дэмжиж, технологийн хангамжийн чадавхыг ихээр дээшлүүлсэн. Инновацийг үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн цөм хэсэгт байрлуулж, “Хятадад үйлдвэрлэв”-ийн “яс чанар”нь улам эрүүл, хүчтэй болж, ирээдүй нь улам бүрэн дүүрэн болж байна.
Саяхан, Олон улсын төмөр замын холбооноос Хятад улсын удирдан боловсруулсан өндөр хурдны төмөр замыг зохион бүтээх дэд бүтцийн стандарт болон цахилгаанаар хангах стандартыг гаргаж хэрэгжүүлж, холбогдох салбарын олон улсын хоосон зайг нөхсөн байна. Түргэн өсөлтийг хангаснаар инновацийн чадвар тасралтгүй нэмэгдэн хүчирхэгжиж, дижитал болгох, ногоон хөгжлийн шуурхай шилжилтэнд түлхэц өгч,Хятад улс үйлдвэрлэлийн салбарын хүчирхэг орон болохын төлөө тасралтгүй урагшлах болно гэж урьдчилан харж болно.
2 Сэтгэгдэл
atorvastatin 40mg without prescription <a href="https://lipiws.top/">brand atorvastatin 10mg</a> lipitor uk
tadalafil 5mg brand <a href="https://ordergnonline.com/">buy cialis 40mg generic</a> ed pills for sale