Ардын өдрийн сонины сурвалжлагч Рэн Гуан
Навигацийн программыг нээхэд л зорчих маршрутын шугам дурайн харагдахад, программ нь бас тухай бүрд нь замыг байдлыг задлан шинжилж, зорчих хугацааг урьдчилан тооцож гаргана.Цахим худалдааны тавцандээр хувцас, эд зүйлс сонгон худалдаж авахдаа цахимаар хувцсаа өмсөж үзэж, өөрт нь таарч тохирч байгаа эсэхийг шууд мэдэрч болно.Гэртээ амарч байхдаа, гэрээсээ толгойгоо ч цухуйлгахгүйгээр “үүлэн музей”-гээр аялж, ховор нандин эд өлгийн зүйлсийг таашаах болжээ....Олон хятад хүмүүсийн хувьд, эдгээр нь өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг нь болжээ. Дижиталь Хятад улсын бүтээн байгуулалт гүнзгий явагдсанаар, дижитал технологи өргөнөөр хэрэглэгдэж, улам олон хүн түүний хувь хишгийг хүртэх болжээ.
Түмэн бодис харилцан холбогдож, дижитал амьдралыг гэрэлтүүлэх болжээ. Хятадын тоон эдийн засгийн хэмжээ 2012 оны үеийн 11 их наяд юанаас 2021 оны 45,5 их наяд юаньд хүрч нэмэгдэж, дижитальчлал үйлдвэрлэлийн суурь нь улам бат бөх болж, үйлдвэрлэлийн дижитальчлалын алхам байнга хурдассаар байна. Өнөөдөр, “тоон”тэмтрүүл нь өдрөөс өдөрт Хятадын эх газрын өнцөг булан бүрт хүрч, Хятадын ард түмний амьдралыг гүн гүнзгий өөрчилсөн юм.
Энэ 10 жилд, дижитальчлал амьдралыг улам хөнгөвчилж байна. 2012 оноос 2021 оны хооронд Хятадын интернетийн тархалт 42,1%-иас 73%-д хүрч, бүх орон нутгийн зэрэглэлийн хотуудыг шилэн кабельсүлжээнд бүрэн хамруулж, засаг захиргааны тосгон, ядуурлаас ангижирсан тосгонууд өргөн зурваст 100 хувь холбогдож, энэ жилийн 7 сарын сүүл гэхэд Хятадын 5G үүрэн холбооны утас хэрэглэгчийн тоо 475 саяд хүрч дэлхийн хамгийн том 5G сүлжээг бий болголоо.
Тоон дэд бүтцэд дамнасан хөгжлийг бий болгож, хуваалцахэдийн засаг, интернет жижиглэн худалдаа, гар утсаар төлбөр тооцоо хийх зэрэг шинэ технологи, шинэлэг байдал, шинэ модель тасралтгүй төрөн гарч ирж буйн ашиг тусыг хүртэж, дижиталь Хятадын бүтээн байгуулалтын арвин их ололт амжилт нийгмийн амьдралын бүхий л талд харагдаж байна. Өнөөгийн байдлаар, хотын дүүрэг хороодод код уншуулж хоол захиалах, нүүр таниулж төлбөр тооцоо хийх нь хотын иргэдэд шинэ туршилт болж, ухаалаг машины зогсоол, нүүр таниулж хотхонд нэвтрэх, хог хаягдлын ухаалаг ангилан ялгалт зэрэг нь өдөр тутмын амьдралыг улам хөнгөвчилж байна. Өргөн уудам тосгонд цахим худалдааг шууд дамжуулж, Шаанси Зашүйгийн мөөг, Шаансигийн Датунгийн шар цэцэг зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдхүүнүүд уулын бэлээсээ гарч, дижиталь технологийн тусламжтайгаар уламжлалт хөдөө аж ахуй ухаалаг хөдөө аж ахуй руу хурдтай шилжиж, улам олон нутгийн хүмүүс “алтан дамнуурга” дамнах болжээ.
Энэ 10 жилд, дижитальчлал нь ард олны амьдралыг хөнгөвчлөх нь улам хурдтай тархаж байна. Дижиталь технологийг ашиглан цахимжсан, алсын зайн, шинэ хэлбэрийн үйлчилгээний модель өдөр ирэх тусам түгэн дэлгэрч байна. Хайнаны 18 хот, сумын эмнэлэг, 340 сянь,тосгоны эрүүлийг хамгаалах хүрээлэн, 2700 тосгоны эрүүлийг хамгаалах тасагт 5G холын зайн эмчилгээний тоног төхөөрөмжийг байршуулж, өвчтөний эмчид үзүүлэх хугацааг 3-5 цагаар багасгаж, эмчилгээний үр дүнг 30 хувиар нэмэгдүүлжээ. Фүжиэн мужийн Фүжоу Гүлиний аялал жуулчлал амралтын бүсэд 5G бүрэн нэвтэрч, 5G камержсан нэгдсэн удирдлагын тавцан, ард иргэдийн оршин суух хяналтын систем гэх мэт “5 G+ухаалаг аялал жуулчлал” төсөл хэрэглээнд нэвтэрч, аялал жуулчлал, амралтын газарт ирэх амрагчдын урсгалыг 13% нэмэгдүүлэхэд тус дэм болсон байна. Жианси Мужийн Фүжоуд нэгхэн интернет шугамаар хот болон тосгоны хичээлийн танхимыг холбож, тосгоны хүүхдүүд ч хотын чанартай боловсролыг хүртэх боломжтой боллоо. Өнөөгийн Хятад улс нь дэлхийн хамгийн том цахим боловсролын тавцан болон улсын эрүүл мэндийн даатгалын нэгдсэн мэдээллийн тавцанг байгуулж, алсын зайн эмчилгээнд нийт сяны 90%-ийг хамруулжээ. Эгэл бус 10 жилийг эргэн харахад, тоон технологи нь хот хөдөөгийн болон бүс хоорондын нийгмийн шилдэг үйлчилгээний эд баялгийн хуваарилалт жигд бус буй асуудлыг шийдвэрлэхэд чухал туслах хүч болсон юм.
Энэ 10 жилд, тоон засгийн газрын үйлчилгээний бүтээмж илэрхий дээшилжээ. Тоон засгийн газар бол дижиталь Хятадын чухал бүрэлдхүүн хэсэг, тоон технологийг засгийн газрын удирдлагын үйлчилгээнд өргөнөөр хэрэглэж байгаа нь засан тохинуулах систем, болон засан тохинуулах чадварыг орчин үечлэх үр дүнтэй арга хэмжээ юм, мөн олон нийтийн төрийн үйлчилгээнд тавих илүү өндөр хэрэгцээ шаардлагыг хангах зайлшгүй сонголт болж байна. Одоогийн байдлыг харахад, “гарын үзүүрээр ажил хийх ”, “хурууны үзүүрээражил хийх”нь бүх газрын засаг захиргааны үйлчилгээний стандарт болж, “нэг сүлжээгээр бүгдийг хийх”, “өөр газраас хийх”зэрэг нь бодит байдал болж, ойролцоогоор мужийн зэрэглэлийн засаг захиргаанаас авах зөвшөөрлийн 90%-ийг цахимаар хийж гүйцэтгэх болон “хамгийн ихдээ нэг л удаа гүйх”зэргийг хэрэгжүүлж, дундаж гүйцэтгэх хугацааг хагасаас дээш хэмжээгээр багасгав. НҮБ-ын цахим захиргааны ажил үүргийг судлах тайланд үзүүлснээр, Хятадын төр захиргааны цахим ажил үүрэг гүйцэтгэл цахим үйлчилгээний үзүүлэлтээр дэлхийд 9-д жагсаж байна.
Дижиталь Хятад улсын бүтээн байгуулалтыг түргэсгэж, тоон эдийн засгийн амьдрах хүчийг бадрааж, тоон засгийн газрын үйлчилгээг нэмэгдүүлж, дижиталь нийгмийн орчинг сайжруулж, дижиталь хамтын ажиллагааны төлөв байдлыг бий болгож, дижиталь аюулгүй байдлын дархлааг бий болгож, тоон технологи нийгмийг улам сайн сайхан болгож, ард олон нь мэдээлэлжсэн хөгжил дунд илүү олз омогтой, аз жаргалтай, аюулгүй байх нь зайлшгүй юм.
2 Сэтгэгдэл
buy atorvastatin 80mg for sale <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg online</a> atorvastatin 80mg tablet
cialis 20mg uk <a href="https://ordergnonline.com/">cialis 20mg uk</a> buy erection pills