Одесс, Днепропетровск мужуудад дэлбэрэлт болсоор байна

Дэлхийн мэдээ

  Украины хотуудад пуужин тусч дэлбэрэлт болсоор байна гэж Klymenko Time хэвлэл мэдээллээ. Энд Днепропетровск, Кировоградск мужуудад агаарын түгшүүр зарласан тухай “Страна.ua” хэвлэл мэдээлсэн байна. Оросын зэвсэгт хүчин өндөр оновчтой пуужин, зэвсгээр Украины цэргийн улирдлагын байгууламжууд, эрчим хүчний систем рүү цохилт өгсөн, бүх байг устгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам аравдугаар сарын 16-ны ням гарагт мэдээлжээ. Энэ үеэр Украины бараг бүх бүс нутагт агаарын түгшүүр зарласан байна. Агаарын анхааруулах түгшүүр зарлахын зэрэгцээ, иргэдийг хоргодох байранд орохыг уриалсан анхааруулга Одесс, Чернигов, Черкас, Черновицк, Полтав, ИваноФранковск, Ровненск, Сумск мужуудад өгсөн гэж тухайн мужуудын цэргийн захиргаа болон Хмельницк хотын захирагч Telegram-канал сувгаараа мэдэгдсэн байна. Украины цэргийн удирдлагын байгууламжууд болон эрчим хүчний систем рүү өргөн хэмжээний дайралт хийж устгах болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч долоо хоногийн эхээр мэдэгдсэн. ОХУ-ын эсрэг түрэмгий үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа тохиолдолд хариуг нь өгч, ихээхэн хохиррол учруулна гэж Оросын тэргүүн заналхийлсэн юм. 

Оросын цэргийн полигонд гэмт хэрэг гарч 13 цэрэг амь эрсэдлээ

   Украины дайны фронтод илгээхээр шинээр дайчлагдсан цэргүүдийг бэлтгэж байсан буудлагын полигонд галт зэвсэг хэрэглэсэн халдлага гарч 11 цэрэг амь үрэгдэж 15 хүн шархадлаа гэж ОХУын Батлан хамгаалах яам мэдээллээ. Яамны мэдээлснээр бол “сайн дурынхныг” бэлтгэж байх үеэр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын хоёр иргэн гэнэт гал нээсэн байна. Гал нээсэн хоёр хүн ч бас алагджээ. Дайчдыг бэлтгэх буудлагын полигонд гадаадын иргэд яагаад байсан талаар Батлан хамгаалах яам тайлбарлаагүй байна. Бямба гаргийн оройноос оросын янз бүрийн эх сурвалжаас ирж байгаа мэдээгээр бол амь үрэгдэгсдийн тоог 10-22 хүртэл гэж янз янзаар мэдээлж байна. Батлан хамгаалах яам харин амь үрэгдэгсэд “цэргийн тусгай ажиллагаанд оролцохоор Брянск мужаас сайн дураараа дайчлагдсан цэргүүд” байсан гэжээ. Гэмт хэрэг гарсан буудлагын полигон нь Украины хилээс 20 гаруйхан км зайтай Валуйки хотын ойролцоох Солоти тосгоны дэргэд юм байна хэмээн SOTA хэвлэл мэдээлжээ.