ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ 15 СТАНЦ

Дэлхийн мэдээ

Манай гараг дээр үйлдвэрлэж байгаа нийт эрчим хүчний 11 орчим хувийг цөмийн цахилгаан станцаас гарган авч байгаа бол 39 хувь нь нүүрсэнд ногдож авч байна. Гэхдээ энэ статистик өөрчлөгдөж хүрээлэн байгаа орчинд аюулгүй цэвэр эрчим хүчний эрэлт нэмэгдсээр байна. Гэвч цөмийн реактор нь эрчим хүчний бусад эх үүсвэрээс аюултай нь ойлгомжтой. Технологийн дэвшлийн ачаар дорнод Азийн зарим улс орон цөмийн эрчим хүчний станцуудын томоохныг барьж ашиглаж байгаа юм. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг МАГАТЭ- гийн гаргаснаар манай дэлхий дээрх хамгийн том цөмийн эрчим хүчний станцууд энэ байна.

15. Янцзяны АЦС. Хятад. Хүчин чадал: 4000 MWe
Янцзян дахь Хятадын цөмийн эрчим хүчний станц нь тус бүр 1000 МВт хүчин чадалтай дөрвөн реактортой. Хамгийн эхнийхийг 2014 онд ашиглалтад авсан бол сүүлийн дөрөв дэхийг 2017 онд ашиглаж эхэлсэн. Мөн 2013 онд хамтрагч Guangdong Nuclear Power нь цахилгаан станцыг нэмэлт хоёр реактороор өргөтгөх санал гаргаж 2018 онд ашиглалтад авчээ. Ингэснээр Янцзяны цөмийн эрчим хүчний станц нь дэлхийд дөрөвт орох том станц болсон юм.
14. Ниндэ АЦС. Хятад. Цэвэр хүчин чадал 4072 МВт
Ниндэгийн цөмийн эрчим хүчний станц нь дэлхийн 3000 МВТ-аас илүү хүчин чадалтай хамгийн том зургаан станцын тоонд ордог. Энэ станц Хятадын цөмийн аж үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэж 80 хувийг нь үйлдвэрлэдэг. Өнөөдөр дахиад гурван реакторын блок барьж байгаа юм байна.
13. Циньшань АЦС. Хятад. Цэвэр хүчин чадал 4101 МВт
Хятадын Жэзин мужийн Циньшань хотод байдаг, суурилагдсан хүчин чадал нь 4310 МВт ч цэвэр хүчин чадал нь 4101 МВт. Энэ станц Хятаддаа хоёрт ордог бол Азидаа наймд ордог том станц. Хүчний хуваарилалт нь гурван үе шаттай. Нэгдүгээр шатанд тийм их биш, 299 МВТ. Хоёрдугаар шатанд 610 МВт. Дараа нь 2002-2003 онуудад CANDU загварын өөр хоёр том PHWR ашиглалтад оруулсан нь гуравдахь шат.
12. Хунъяньхийн АЦС. Хятад. Цэвэр хүчин чадал 4 122 МВт
Энэ мөн л Хятадын хамгийн шинэ, хамгийн томд орох станц. Анх CPR-1000 гэсэн дөрвөн реактортой ашиглалтад авсан ч 2020 онд CPR-1000; ACPR1000 гэсэн өөр хоёр реактор нэмж суурилуулсан. Нэмж сууриллуулсан энэ реакторууд нь аюулгүй байдлыг хангах давхар хамгаалалттай юм байна.
11. Фукушима Даинийн АЦС II. Япон. Цэвэр хүчин чадал 4400 МВт
Энэ цахилгаан станц Азидаа зургаад ордог том станц. Японд 2011 онд болсон газар хөдлөлийн улмаас үүссэн цунамид өртөн дөрвөн реактор автоматаар зогссон ч тун удалгүй амжилттай сэргээсэн. Үүний дараа 2016 онд болсон гаазр хөдлөлийн үеэр реакторын хөргөлтийн зарим зарим жагсаалаас гарч байсан удаатай.
10. Вулсоны АЦС. Өмнөд Солонгос. Цэвэр хүчин чадал 4,598 МВт
Өмнөд Солонгосын цөмийн эрчим хүчний энэ станц дэлхийд болоод Өмнөд Солонгостоо төрөл бүрийн, үүн дотроо цөмийн хаягдал түлш ашигладаг CANDU маягийн PHWR реактораар ажилладаг хэдхэн станцын нэг. Нийт зургаан реактортийн дөрөв нь тус бүр 653 МВт чадалтай PHWR реактор бол хоёр нь 2012, 2015 онд ашиглалтад авсан 997 МВТ чадал бүхий шинэ OPR-1000 реактор. 
9. Каттеномын АЦС. Франц Цэвэр хүчин чадал 5200 МВт
Франц улс нь Европтоо 3000 МВт-ээс илүү хүчин чадал бүхий цөмийн эрчим хүчний станцтай дөрвөн орны нэг. Бусад нь Украин, Швед, Бельги. Мозель гол дээр байдаг Каттеномын цөмийн эрчим хүчний станц нь Францын гурав дахь том станц. Станц усан даралтад суурилуулсан дөрвөн реактортой бөгөөд тус бүр 1300 МВт хүчин чадалтай. Энэ дөрвөн реакторыг 1971, 1991 онуудад суурилуулсан ч харьцангуй шинэд орно. Заводыг манай гаргийн эрчим хүчний томоохон компанийн нэг Électricité de France SA болон EDA эзэмшиж хянадаг.
8. АЦС Палуэль. Франц. Цэвэр хүчин чадал 5320 МВт
Францдаа Каттеномын дараа хоёрдугаарт ордог энэ станц Нормандия нутагт эргийн Дьепп хотоос 40 км зайд байрладаг Зүүн Европын том станцын нэг. Цөмийн PWR маягийн дөрвөн реактортой, тус бүр 1382 МВт хүчин чадалтай. Өнгөрсөн зууны 1985- 1986 онд суурилуулсан энэ бүх реакторууд 2026 онд ашиглалтаас гарах гэнэ. Улирлын байдлаас нэг бус удаа хүйтэн усны хүрэлцээ муудаж хөргөлттэй холбоотой асуудал гарч байсан.
7. Гравелин АЦС. Франц. Цэвэр хүчин чадал 5460 МВт.
Гравелин АЦС нь дэлхийд зургаад, Европтоо хоёрт ордог том станц. Тус бүр 900 МВт чадалтай зургаан реактортой. 2010 онд цагт тераватт урчим хүч үйлдвэрлэсэн дэлхийн анхны станц болж байсан. Харин 2006 онд гуррван ч удаа жижиг осол гарч байсан удаатай.
6. Запорожийн АЦС. Украин. Цэвэр хүчин чадал 5700 МВт
Запорожийн АЦС нь Европын хамгийн том станцаас гадна, дэлхийн дөрвөн том цөмийн эрчим хүчний станцын нэг. Энэ станцад Зөвлөлтөд үйлдвэрлэсэн, тус бүр 950 МВт хүчин чадалтай зургаан ВВЭР- 1000 реактортой. Анхны блокийг 1985 онд ашиглалтад авсан бол 1996 онд сүүлийн зургаа дахь реакторыг ажилд оруулсан. Энэ станц Украины цөмийн эрчим хүчнэээ гаргаж авч байгаа нийт эрчим хүчний бараг талыг гаргадаг.
5. АЦС Ханбит. Өмнөд Солонгос. Цэвэр хүчин чадал 5 875 МВт
Өмнө нь Йонгван гэж нэрлэдэг байсан Хабитийн цөмийн эрчим хүчний энэ станц манай гаргийн 5500 МВт-аас илүү хүчин чадалтай зургаан том станцын нэг. Чолланамдо мужид байдаг энэ станцыг тус улсын эрчим хүчний "KEPKO" компанийн охин компани болох "Hydro & Nuclear Power" хянадаг. Эхний хоёр блокийг 1986 онд ашиглалтад авсан бол дараа нь 1994, 1995, 2001, 2002 онуудад ажилд оруулсан.
4. Ханулийн АЦС. Өмнөд Солонгос. Цэвэр хүчин чадал 5 928 МВт
Uljin хэмээн алдаршсан Ханулийн цөмийн эрчим хүчний станцыг анх 1988 онд ашиглалтад авсан. Өнөөдөр энэ станц 968 МВт - 997 МВт хүчин чадал бүхий зургаан PWR реактортой. Энэ 2022 онд бас хоёр блок ашиглалтад оруулсан. Гуравдахь үеийн APR-1400 PWR блок нь 1400 МВт хүчин чадалтай.
3. Корийн АЦС. Өмнөд Солонгос. Цэвэр хүчин чадал 6040 МВт
Азидаа хоёрт ордог энэ станц улсдаа хамгийн том нь. Анх ашиглалтад 1987 онд орохоос нь эхлээд KEPCO, Korea Hydro & Nuclear Power компани ийн өмч. Нийт долоон реактортойн зарим нь бага дунд WH-60, WH-F реактор бол илүү том OPR, 1000 PWR реакторууд бий. Мөн шинэ маягийн 1400 МВт хүчин чадалтай APR-1400 ашигладаг.
2. Брюсын АЦС. Канад. Цэвэр хүчин чадал 6 384 МВт
Дэлхийд хоёрт ордог энэ том станц Гурон нуурын зүүн эргийн Инверхурон, Тивертон, Онтариод нийт 9,32 хавтгай дөрвөлжин км талбайг хамарч оршдог. Гурон нуурын усаар хөргөдөг. Реакторын тоогоороо дэлхийн тэргүүлдэг, өнөөдөр ашиглаж байгаа хамгийн том станцын нэг.
1. Кашивазаки-Карива. Япон. Цэвэр хүчин чадал 7 965 МВт
Манай гараг дээр өнөөдөр ашиглаж байгаа хамгийн том станц. Нийтдээ 4,2 хавтгай дөрвөлжин км талбай эзэлдэг энэ станцад долоон реактортойн хоёр нь буцалсан усны сайжруулсан ABWR реактор. Долоон реактор нь бүгд бага боловсруулсан уран буюу ойролцоогоор 20 хувийн концентрацитай U 235 ашигладаг байна.