АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН МАЙК ПОМПЕО ТАЙВАНД ИРЭВ

Дэлхийн мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео бизнесийн форумд оролцохоор даваа гарагт Тайванд хүрэлцэн ирлээ гэж  арлын Мэдээллийн төв агентлаг мэдээллээ.

Помпео  мягмар гарагт арлын зүүн өмнөдөд байдаг Гаосюн хотод болох Тайванийн бизнес эрхлэгчдийн форумд үг хэлсэн байна. Помпеогийн энэ удаагийн айлчлал нь энэ онд АНУ-ын түүний  Тайванд хийж байгаа хоёр дахь айлчлал. Өнгөрсөн удаа гуравдугаар сарын эхээр Помпео гуравдугаар сарын эхээр Тайваньд дөрөв хоног айлчилж арлын удирдлагуудтай уулзаж байсан  юм.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси  наймдугаар сарын эхээр Тайванд айлчилсан нь энэ арлын эргэн тойрны нөхцөл байдлыг хурцатгаад байгаа юм. БНХАУ болохоор Тайванийг өөрийн нэг муж гэж үзээд Пелосийн айлчлал нь АНУ-ын зүгээс тайванийн салан тусгаарлагчдыг дэмжиж байгаа хэрэг хэмээн энэ орчимд цэргийн өргөн хэмжээний сургуулилт хийж эхэлсэн юм.