АНУ Л СОЛОНГОСЫН ХОЙГТ ХУРЦАДМАЛ БАЙДАЛ ҮҮСГЭЖ БАЙНА ГЭЖ БНАСАУ БУРУУТГАЛАА

Дэлхийн мэдээ

АНУ-ын зүгээс БНАСАУ-ын эсрэг явуулж байгаа дайсагнасан бодлого нь Солонгосын хойгт хурцадмал байдал үүсгэж байна гэж Умард Солонгосоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Ким Сон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  чуулганы индэр дээрээс даваа гарагт  мэдэгджээ.

"АНУ болон түүний дагуулууд БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлого явуулж  байгаатай холбоотойгоор Солонгосын хойгийн аюулгүй байдал хурцдаж, сөргөлдөөний харгис тойрогт орлоо" гэж дипломатч энд онцолсон байна. 

“АНУ, одоо ч гэсэн Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байгаа нь  "ноцтой" бөгөөд хойгийг "дайны ирмэг"-д хүргэж болзошгүй” гэж Ким Сон тэмдэглэжээ.Байнгын төлөөлөгч хэлэхдээ, Вашингтоны заналхийллийн улмаас БНАСАУ цөмийн зэвсгийн тухай шинэ хууль батлахаас өөр аргагүй болсон гээд эндээ автомат цохилтын тухай ойлголтыг тодорхой тусгасан гэжээ. "АНУ-ын зүгээс  өнгөрсөн 30 жилийн хугацаанд БНАСАУ-ын эсрэг явуулж буй бусармаг, дайсагнасан бодлого нь өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн гэдгийг ойлгох ёстой. Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг тэд өөрсдөө шийдэх ёстой" гэж Ким Сон онцолсон байна.

БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол нь  АНУ-ын давхар стандартын улмаас хийж байгаа алхам учраас Пхеньян хүлээн зөвшөөрөхгүй гэж дипломатч нэмжээ. Ким Сон бас "АНУ-ын давхар стандарт, шударга бус хандлага, дур зоргоороо авирлах нь арилахгүй бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэр, тогтоолууд хууль эрх зүйн хувьд хүчингүй бөгөөд манай гаргийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулахгүй" гэж мэдэгджээ.

АНУ-ын бий болгосон “дэлхий дахины дэг журам, дүрэм” нь үнэн хэрэгтээ Вашингтоны төвд нь байдаг эргэн тойрныхны ноёрхох хүсэл эрмэлзлийг илэрхийлж байгаа юм гэж Умард Солонгосын дипломат үгээ төгсгөжээ.