ИТАЛИЙН СОНГУУЛЬД БАРУУН ТӨВИЙН ЭВСЭЛ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Дэлхийн мэдээ

Италид болж байгаа парламентын ээлжит бус сонгуульд саналын хуудасны дөнгөж 10 хувийг тоолоход баруун төвийн эвсэл 44,06 хувийн санал аван тэргүүлж байна гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлсэн байна.

Жоржи Мелонийн “Италийн ахан дүүс” нам сенатад 26.27 авч улс төрийн бусад хүчнүүдээс түрүүлж байгаа юм байна. Тэдний холбоотон болох “Лига” нам 9,13, “Итали урагшаа” нам 7,66 хувийн санал авчээ. Депутатуудын танимд хэдий санал авсныг хараахан тоолж эхлээгүй байна.

Зүүн төвийн эвсэл парламентын дээд танхимд 27,29 хувийн санал авах төлөвтэй байгаа нь тэдний гол тоглогч Ардчилсан нам 20.57 хувийн санал аваад байгаатай холбоотой бололтой.

Италийн улс төрийн гуравдагч том хүчин “Таван одын хөдөлгөөн” одоогоор 14,34 хувийн санал авчээ. Одоогоор санал хураах нийт 60 мянган хэсгийн 7,4 мянгын нь саналын хуудсыг тоолоод байна гэж Дотоод хэргийн яам мэдээлжээ.

Парламентын ээлжит бус сонгуулийн санал хураах байрууд өглөөний 07 цагаас оройн 23 цаг хүртэл ажиллаж, италийн нийт сонгогчдын 63,8 хувь нь сонгуульд саналаа өгсөн нь 2018 оны гуравдугаар сард болсон сонгуулийн ирцээс есөн хувь доогуур байлаа гэж Дотоод хэргийн сайд Лучана Ламоржезе мэдэгдсэн байна.