ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украины фронтод нэмэлт хүч болгож цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараанаас Оросын олон хотод энэ ажиллагааг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж байна. Дагестанд хүмүүс “дайн хэрэггүй” гэсэн уриан дор зам хааж жагссан бол Якутад эмэгтэйчүүд төв талбай дээрээ тойрон бүжиг хийж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Дагестаны Эндирей, Махачкалд цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, цагдаагийнхан хүч хэрэглэж байгаа дүрс бичлэг ням гарагт олон нийтийн сүлжээгээр тархсаар байлаа. Дүрс бичлэг дээр буун дуу сонсогдож байгааг нүдээр үзсэн хүмүүс цагдаагийнхан агаарт буудсан гэжээ. Шархдаж гэмтсэн хүний тухай мэдээлэл байхгүй байна. Махачкалд бол эмэгтэйчүүд жагсан цагдаагийнхантай маргалдаад, дараа нь “Дайн хэрэггүй” гэж хашгиралджээ. Хүүхэлдэйн театрын өмнөх талбайд болж байсан жагсагчдын тоо хэдэн зууд хүрэхэд цагдаагийнхан дээр Росгвардийн дайчид нэмэлт хүч болон ирж олон хүнийг саатуулсан байна.
Ням гарагт Оросын Умард Кавказ, Кабардин-Балкар зэрэг бүсүүдэд бас болж голдуу эмэгтэйчүүд оролцжээ.
Якутад бас эмэгтэйчүүд цэргийн хэсэгчилсэн дайчилгааг эсэргүүцэж гудамжинд гарсан байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр 400 орчим эмэгтэй талбайд гаран “Дайн хэрэггүй”, “Аллага хэрэггүй” хэмээн тойрон бүжиг хийсэн байна. Цагдаагийнхан эндээс 24 эмэгтэйг баривчилсан гэж хүний эрхийг хамгаалагч ОВД-Инфо байгууллага мэдээлжээ.
2 Сэтгэгдэл
brand lipitor 20mg <a href="https://lipiws.top/">buy generic lipitor over the counter</a> lipitor online order
buy tadalafil 40mg <a href="https://ordergnonline.com/">buy tadalafil 40mg sale</a> buy ed pills generic