ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд байлдуулахаар цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа цэргийн насны эрчүүд гадаад улсыг зорих нь нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ энэ есдүгээр сарын 28-наас цэргийн насны эрчүүдийг эх орноосоо гарахыг хориглож магадгүй байна гэж Медуза хэвлэл мэдээлжээ. Хэвлэл энэ мэдээллээ дарангуйлагч Владимир Путины засаг захиргааны ойрын хүнээс авсан гэж баталж байна. “Эх сурвалжийн хэлснээр бол энэ хоригийг есдүгээр сарын 28-наас эхлэн хэрэгжүүлэх юм байна” гэж мэдээлэлд дурджээ.
Путины засаг захиргаанд ойр өөр нэг эх сурвалж болохоор энэ хоригийг Украины газар нутагт оросуудын түр эзэлсэн газруудад явуулж байгаа бүх нийтийн санал асуулгын дараа хэрэгжүүлж эхлэх гэнэ. Энэ санал асуулгыг булаан эзлэгчид есдүгээр сарын 27-ны орой дуусгах юм гэж хэвлэлд бичжээ.
Медуза хэвлэлийн эх сурвалж бас цэргийн дайчилгааны насны эрчүүд ОХУ-аас гарч явахын тулд цэргийн хэлтсээс зөвшөөрөл авах ёстой гэжээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд эзэлсэн газар нутгуудад бүх нийтийн санал асуулга явуулах ажлыг дэмжих зорилгоор цэргийн хэсэгчилсэн дайчилгаа явуулах тухайгаа есдүгээр сарын 21-ний өглөөгүүр зарласан юм. Албан ёсны мэдээллээр ОХУ энэ дайчилгаагаар бэлтгэлд байгаа 300 мянган хүнийг татна гэсэн ч баримт бичигт болохоор тоо хязгаарлахгүй гэжээ.
ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр бол байлдаж байгаа бие бүрэлдхүүнийхээ хохирлыг нөхөх, Украины нутгаас түр эзлээд байгаа газар нутагт хамгаалалтын хүч нэмэхээр ийн хэсэгчилсэн дайчилгаа явуулж байгаа гэнэ.
Оросын өмгөөлөгч Павел Чиков Орос-Казахстаны хил дээрх шалган нэвтрүүлэх цэгүүдэд хоёр албан бичиг очсон гэжээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны хилийн цэргээс илгээсэн энэ бичигт эрчүүдийг Оросын холбооны улсаас гарч явах эрхийг “цэргийн комиссариатын шийдвэрийг үндэслэн” хязгаарлаж байгаа гэсэн байна.
2 Сэтгэгдэл
atorvastatin 10mg drug <a href="https://lipiws.top/">buy generic lipitor for sale</a> buy atorvastatin 80mg without prescription
buy cialis 40mg online cheap <a href="https://ordergnonline.com/">cialis in usa</a> buy generic ed pills online