Байлдаж байгаа орос цэргүүдийг сайн дураараа бууж өгвөл тэдэнтэй хүмүүнлэгээр хандах болно гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский амлаж байна. Ингэж бууж өгсөн орос цэргүүдэд Украины дайчид олон улсын конвенцийн дагуу хүмүүнлэг хандана гэж Зеленский бямба гарагт хийдэг ээлжит телевизийн мэдэгдэлдээ оросоор хэлжээ.
“Олзонд бууж өгөх нь бусдын нутаг дэвсгэр дээр цэргийн гэмт хэрэг хийх, амь үрэгдэхээс хамаагүй илүү. Цэргийн дайчилгаанаас зугтах нь дараа нь түрэмгий дайнд оролцсон хэргийн төлөө шүүхийн өмнө зогсохоос дээр. Манай зэвсэгт хүчний цохилтод өртөж амь алдсанаас украинд олзлогдох нь илүү шүү дээ” гэж Украины Ерөнхийлөгч хэлсэн байна.
Зеленский бас орос цэргийн олзлогдсон нөхцөл байдлыг Оросын эрх баригчдад мэдэгдэхгүй, сайн дураараа бууж өгсөн нэг ч оросыг өөрийн нь хүсэл эрмэлзлийн эсрэгээр Москвад шилжүүлж өгөхгүй гэж амлажээ.
Владимир Зеленский энэ амлалт, уриалгаа Владимир Путин цэргийн албан хаагчид тушаал биелүүлэхгүй байх юм уу, цэргийн албанаас зугтаасан тохиолдолд 10 жилийн хорих ялаар шийтгэнэ гэсэн зарлигт гарын үсэг зурсны дараа мэдэгдсэн юм.
Үүнтэй зэрэгцээд Орост Путины цэргийн хэсэгчилсэн дайчилгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан олон хотод болж байгаа юм.
Цэргийн хэсэгчилсэн дайчилгааг эсэргүүцэж хотуудад болсон жагсаал цуглааны үеэр хууль сахиулагчид нийт 2220 хүнийг баривчлан саатуулаад байна гэж Оросын хүний эрхийг хамгаалагч “ОВД-Инфо” байгууллага /Орост энэ байгууллагын хууль бус гэж зарласан/ мэдээлж байна.
2 Сэтгэгдэл
atorvastatin oral <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg canada</a> atorvastatin pill
cheap generic cialis <a href="https://ordergnonline.com/">tadalafil 40mg ca</a> best male ed pills