Их Британийн Ерөнхий сайд Лиз Трассын Засгийн газар батлан хамгаалах зардлаа 2030 он хүртэл 100 тэрбум фунт стерлинг буюу 108 тэрбум ам.доллар хүргэж нэмэгдүүлнэ гэж Батлан хамгаалахын сайд Бен Уоллес Telegraph сонинд мэдэгдсэн байна. “Бид ямар ч өөрчлөлтгүйгээр батлан хамгаалах зардлаа ДНБ-ний хоёр хувиас доогуур барина. Өнөөгийн төлөвөөр бол батлан хамгаалах зардлаа 2029-2030 онуудад 100 тэрбум фунт стерлинг байлгахаар бид ярьж байна. Өнөөдөр энэ зардал 48 фунт стерлинг байгаа. Найман жилд бол энэ тоо их тоо” гэж Уолллес хэлжээ.
Батлан хамгаалах яам тагнуул, ажиглалт, мэдээлэл цуглуулахад нэмж хөрөнгө зарахаар төлөвлөж байгаа гэж сайд онцолжээ.
Ерөнхий сайд Лиз Трасс сонгуулийн өмнөх амлалтдаа Батлан хамгаалах зардлыг ДНБ-ний гурван хувьд хүртэл нэмэгдүүлнэ гэснийг сайд бас дурдсан байна. “Эхний өдрөөсөө л тэр Худал хуурмагт бүү авт, би ноцтой хэлж байна” гэсэн хэмээн Уоллес мэдэгдсэн байна.
Гадаад хэргийн сайд асан Лиз Трасс есдүгээр сарын 6-наас Их Британийн Засгийн газрыг тэргүүлж байгаа юм.
4 Сэтгэгдэл
atorvastatin 40mg us <a href="https://lipiws.top/">buy generic lipitor for sale</a> buy atorvastatin 10mg generic
tadalafil 20mg for sale <a href="https://ordergnonline.com/">order cialis for sale</a> buy ed pills cheap
buy viagra online
free Windows 7 key