Өнгөрөгч есдүгээр сарын 22-ны шөнө Киргиз, Такжикстаны хил дээр мөргөлдөөн гарсангүй харьцангуй тайван өнгөрлөө гэж Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны хилийн алба мэдээллээ.
“Киргиз, тажикийн хилийн энэ хэсэгт нөхцөл байдал харьцангуй тайван байна. Шөнө тайван өнгөрч, ямар нэгэн зөрчил бүртгэгдсэнгүй. Талуудын ажлын комисс нөхцөл байдлыг намжаах, улсын хилийн шугамаас нэмэлт хүч, хэрэгслийг хилийн боомтод татан байршуулах, гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг шалгах арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна” гэж Хилийн алба мэдэгдэлдээ дурдсаныг ТАСС агентлаг иш татсан байна.
Энэ хүрээнд есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мини цэвэрлэх ажил эхлээд үргэлжилж байгаа юм .
Киргиз-Тажикстаны хил дээр есдүгээр сарын 14-нөөс эхлэн зэвсэгт мөргөлдөөн гарч киргизийн талаас 59 хүн амь үрэгдэж, 140 орчим хүн шархадсан байна. Тажикстан 41 хүн амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Хоёр тал есдүгээр сарын 19-нд гал зогсоох протоколд гарын үсэг зурсан юм. Гэхдээ есдүгээр сарын 21-нд Такжикстан цэргээ татаж гал зогсоох тохиролцоогоо зөрчлөө гэж Киргизийг буруутгасан юм.
2 Сэтгэгдэл
purchase atorvastatin for sale <a href="https://lipiws.top/">buy lipitor 20mg for sale</a> order lipitor 20mg for sale
over the counter erectile dysfunction pills https://erectionpills.top/