Гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг хамгаалах “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын нийтлэг шаардлага” стандартыг мөрдөх, бэлэн байдал, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөлт хийх арга зүйгээр хангах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулж нэгдмэл ойлголттой болох зорилгоор үндэсний хэмжээний сургалт зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, төр иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хүүхдийн хөгжил, хамгааллын байнгын ажлын хэсэг, Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартын техникийн хороо, Хүүхэд хамгааллын кластер мэргэжлийн ангийг байгуулж төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ хүрээнд мэргэжлийн ангийн гишүүдэд стандартыг хэрэглэх чадамж олгох сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа юм.
Өнөөдрийн сургалт дараах сэдвээр явагдаж гишүүдэд ойлголт мэдээлэл өглөө.
✍️Гэр бүл хүүхэд, залуучуудын асуудлаарх эрх зүйн шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх бодлого арга хэмжээ
✍️Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал
✍️Өвөлжилтийн бэлэн байдал ба хариу үйлчилгээ
✍️Гамшгийн үеийн хүүхэд хамгааллын стандарт
✍️Цар тахал, зуд, газар хөдлөлтийн үед стандартыг хэрхэн ашиглах талаарх заавар
✍️Гамшгийн үед нийгэм- сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга зүй
Хүүхдэд ээлтэй гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах
✍️Гамшиг, онцгой байдлын үед мэргэжлийн анги хэрхэн ажиллах, зохицуулалт хамтын ажиллагаа
ХНХЯ: “ГАМШГИЙН ҮЕИЙН ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” ҮНДЭСНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Эрэн сурвалжлахСургалтад аймаг, нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, хэлтсийн төлөөлөл бүхий 105 хүн оролцлоо.
1 Сэтгэгдэл
cheap atorvastatin <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 40mg pills</a> order atorvastatin generic