"НАНМАДОЛ" ХАР САЛХИНЫ УЛМААС ХОЁР ХҮН НАС БАРЖ 150 ХҮН БЭРТЛЭЭ

Дэлхийн мэдээ

Японыг дайрсан “Нанмадол” хүчтэй хар салхины улмаас хоёр хүн нас барж, 150 орчим хүн бэртэж гэмтлээ хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Миязаки аймагт орон сууц нь хөрсний гулгааны үеэр нэг эрэгтэй нас барсан бол , өөр нэг хүн авто машинтайгаа живж осолджээ. Өөр бас Хиросима аймагт нэг хүн сураггүй алга болсон байна.

Kyushu Electric Power Co. Компанийн мэдээлснээр бол хар салхины улмаас 350 мянга орчим байшин цахилгаан гэрэлгүй болжээ. Хурдны “Синкансэн” галт тэрэг мягмар гарагаас эхлэн хэвийн дэглэмээр хуваарийн дагуу явж эхэлсэн ч   ерөнхийдөө бага хурдаар явж зарим газар зогсч байгаа юм байна. Агаарын тээврийн Japan Airlines компани 43 рейсээ цуцалсан бол All Nippon Airways компани мягмар гарагт 30 чиглэлийн нислэгээ зогсоожээ.

Агаарын тээврийн бусад компаниуд ч Кюсю болон  Кансай чиглэлийн хэд хэдэн нислэгээ өөрчилсөн байна.

Албаныхны мэдээлснээр бол хар салхины хүч мягмар гаргаас арай зөөлөрч байгаа ч лхагва гарагт Японы төв болон зүүн зүгийн нутаг, токио хот орчмоор 120 мм, зүүн хойд нутгаар 100 мм-ийн тундас унахаар байгаа гэнэ. Цаг уурчид ард иргэдийг хөрсний гулгаа, нам дор газруудад голын ус хальж үерлэх, хүчтэй салхи, өндөр давалгаанаас сэрэмж болгоомжтой байхыг уриалсаар байна.

“Нанмадол” хар салхи Японы баруун өмнөд нутгийн дайран ням гаргаас эхэлсэн юм. Хүчтэй салхи, өндөр давалгаанаы улмаас хэдэн сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрч, галт тэрэг, хөлөг онгоцны үйлчилгээ зогс орон нутгийн нисэх буудлууд хаахад хүрсэн юм.