КАДЫРОВ: УКРАИНД ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ТАКТИКТ ШИЛЖИНЭ

Дэлхийн мэдээ

Украин дахь цэргийн тусгай ажиллагааг шинэ тактикт шилжүүлнэ хэмээн ОХУ-ын Чеченийн тэргүүн Рамзан Кадыров Telegram сувгаараа дамжуулан мэдэгджээ. “Боллоо. Украины нацистуудын эсрэг  тусгай ажиллагааны шинэ тактикт шилжинэ. Тэдэнтэй дахин ингэж нялуурахгүй” гэж тэр бичсэн байна.

Кадыровын үгээр бол оросуудын өмнөх ажиллагаа бол “хүүхдийн тогллом” байсан, ойрын үед “өшөө авах шинэ төлөвлөгөө”-гөөр  дайсан жинхэнэ үр дагавартай учирна гэнэ.

“Энэ анхааруулгыг  өөрсдөдөө тусгүй юм болох нь хэмээн  хүлээн авч, авралын төлөө алхам  хийх хүмүүс л азтай байх болно. Бэлтгэлтэй байж, энэ бүхнийг  сайтар судлаарай" гэж тэр заналхийлжээ.