ХАЛДВАР, ЦАР ТАХАЛ ЭРТНИЙ ГУРВАН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ НЭГ ЗЭРЭГ ХӨНӨӨСӨН

Дэлхийн мэдээ

Өдгөөгөөс дөрвөн мянга орчим жилийн өмнө манай дэлхий дээр гурван чухал соёл иргэншил  төрөл бүрийн вируст өвчний цар тахлаас болж нэгэн сөнөж үгүй болсон байна гэж германы Макс Планкийн нэрэмжит хүний хувьслын хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байна. Эрдэмтэд эртний булш судлахад ихэнхийнх нь ДНК-гаас тарваган тахал, хижгийн нян илэрсэн хэмээн Planet Today мэдээлжээ.

Тухайн үед ган болсноос ургац алдаж улмаар өлсгөлөн нүүрлэж өвчин тархсан нь  хүрлийн үеийн хэд хэдэн соёл иргэншил устахад хүрсэн гэж хүн судлаачид үзэж байна. Тарваган тахал нь бүр XIV зууны дунд үеийг хүртэл олныг хамарсан бараг ихэнх цар тахлын шалтгаан болж байсан юм.