АНКАРА УКРАИНЫ ХЯМРАЛЫГ ДИПЛОМАТ АРГААР ЗОХИЦУУЛАХ ЧАРМАЙЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Дэлхийн мэдээ

Украины хямралыг дипломат болон хэлэлцээрийн арга замаар зохицуулахын тулд Турк улс хүчин чармайлтаа  үргэлжлүүлэх болно гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна. “Дайныг дипломат аргаар зогсоох болон бүс нутаг, дэлхий дахинд гарах сөрөг үр дагаврыг арилгахад  чиглэсэн үйл ажиллагаагаа бид үргэлжлүүлэх болно” гэж Эрдоган Нью-Йоркт болсон Турк-Америкийн зохицуулах хорооны хуралдаан дээр мэдэгдсэнийг  Anadolu агентлаг дамжуулжээ.

Энэ оны хоёрдугаар сарын 24-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассыг чөлөөлнө хэмээн өөрийгөө тусгаар тогтоносон бүгд найрамдах улс хэмээн тунхагласан Донецк, Луганск мужуудын удирдлагын хүсэлтээр Украинд зэвсэгт хүчнээ оруулж цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн юм. Үүний дараа АНУ, Европын холбоо, Их Британи болн бусад улууд Оросын эсрэг өргөн хэмжээний хориг тавьсан юм. Үүний зэрэгцээ өрнөдйин орнууд Киевт тэрбумаар тооцогдох үнэ бүхий зэвсэг нийлүүлж байгаа юм.