ЯПОНЫ ЭРДЭМТЭД БИЕИЙН ХҮЧНИЙ АЧААЛАЛГҮЙГЭЭР БУЛЧИН ХӨГЖҮҮЛЭХ АРГА НЭЭВ

Дэлхийн мэдээ

  Биеийн хүчний хүнд дасгалгүйгээр булчин хөгжүүлэх арыг японы Токиогийн их сургуулийн эрдэмтэд нээж үүнд зориулсан эм бүтээсэн байна. Судалгааны зорилго нь  төрөл бүрийн хүнд дасгал хийж чадахгүй зүрхний шигдээс болсон юмуу, тулгаар эрхтэн, хөдөлгөөний эрхтний гэмтэлтэй  хүмүүст туслахад чиглэжээ. Шинээр нээсэн эм нь булчингийн хэлбэр болон жинг нэмэгдүүлэхэд тус болох бодис агуулсан гэнэ. Эрдэмтэд эмээ хулгана дээр туршиж үзэхэд хангалттай үр дүн үзүүлсэн байна.  Хулганын булчин идэвхтэй өсч байгаа нь ажиглагдсаны зэрэгцээ ясны эсүүд төлжих нь түргэсч байжээ.