Азербайжаны зэвсэгт хүчин Армяны газар нутагт Жермук хотын зүүн чиглэлээр давшиж 7,5 км цөмрөөд байна гэж Армяны зэвсэгт хүчний жанжин штабын дарга Эдвард Асрян мэдэгдсэнийг “Интерфакс” агентлаг мэдээллээ. “Энэ чиглэлд эсрэг талынхан тодорхой амжилтад хүрсэн. Азербайжаны зэвсэгт хүчин тусгаар тогтоносон Армяны газар нутаг 8,5 км-ийн өргөнөөр 7,5 км гүн цөмрөөд байна” гэж Асрян мэдээлжээ.
“Байлдааны ажиллагаа эхлэхийн өмнө Жермук хот нь азербайжаны хилээс 12 км зайтай байсан бол одоо дайсны хүчин Жермукт 4,5 км ойртоод байна” гэж тэр хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Армяны Жанжин штабын дарга өөрийн нь арми хэд хэдэн газарт азербайжаны ангиудыг бүслээд байгаа гэжээ. “Хэд хэдэн чиглэлд бид байлдааны байрлалаа алдаж дайсан манай газар нутгийн гүнд дайрч орж ирсэн. Зарим чиглэлд бид дайсныг анхны байрлал руу нь ухрааж чадлаа” гэж Асрян онцлон тэмдэглэжээ.
Армян, Азербайжаны хил дээрх нөхцөл байдал есдүгээр сарын 13-ны шөнө хурцдаж эхэлсэн юм. Азербайжаны тал эхлээд манай хэд хэдэн байрлалаад буудаж эхэлсэн гэж Армяны тал мэдэгдсэн. Улмаар Армян улс хил дээр нь нөхцөл байдал хурцадсан учраас Орост хандаж тусламж хүссэн юм. Энэ сарын 15-нд хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын нэгдсэн штаб шуурхай бүлгээ Армян руу илгээж хил дээрх нөхцөл байдлыг судалж байгаа юм.
1 Сэтгэгдэл
buy cialis 10mg without prescription <a href="https://ordergnonline.com/">cialis 5mg brand</a> best ed pill for diabetics