СИ ЗИНЬПИН АРМИДАА ТАЙВАНЫГ ЭЗЛЭХЭД БЭЛТГЭ ГЭСЭН ҮҮРЭГ ӨГСӨН ҮҮ

Дэлхийн мэдээ

БНХАУ-ын дарга Си Зиньпин зэвсэгт хүчиндээ 2027 он гэхэд Тайваньд цэргийн хяналт тогтооход бэлтгэ гэсэн үүрэг өгчээ хэмээн АНУ-ын Тагнуулын төв газрын захирлын орлогч Дэвид Коэн  мэдэгдсэн байна.

Түүнийхээр бол БНХАУ-ын удирдлага Тайвань руу довтлох эцсийн шийдвэр хараахан гаргаагүй байгаа гэж АНУ-ын тагнуулынхан үзэж байгаа юм гэж CNN мэдээлснийг оросын РИА Новости агентлаг дамжуулжээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин оросын тэргүүн Путинтай уулзах үеэрээ манай “Нэг Хятад” бодлогыг Орос улс хатуу дэмжиж, АНУ-ын зүгээс Тайваньд явуулж байгаа өдөөн хатгалгыг шүүмжилж байгаа гэж онцлон тэмдэглэсэн юм.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Тайваньд айлчилсны  дараанаас энэ арлыг тойрсон нөхцөл байдал хурцадсан юм. БНХАУ үүний хариуд Пелосийн айлчлал нь Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж нэрлээд АНУ-д суугаа БНХАУ-ыэ Элчин сайдын яам Тайвань, АНУ-ын хоорондын ямар нэг албан ёсны харилцааны эсрэг байгаагаа илэрхийлсэн юм.