Орос улсаас Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор хоёрдугаар сарын сүүлчээр довтолсноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болоод түүний хамтран зүтгэгчид дайны эсрэг үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс, идэвхтнүүдийг нухчин дарсаар байна.
Кремль бүр Путины цэргийн тусгай ажиллагаа гэж нэрийдсэн дайны тухай “худал мэдээлэл” нийтэлж дамжуулсан сэтгүүлчид, идэвхтнүүдийг 15 хүртэл жилээр хорьж шийтгэх хууль баталсан юм.
Хьюман Райтс Вотчийн мэдээлснээр бол зуу зуун хүн дайны эсрэг тайван жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч үүний хариуд эрх баригчид бөөнөөр нь баривчилж, торгож шийтгэсээр байгаа гэнэ. Ийн шийтгүүлсэн хүмүүсийн жагсаалтад сэтгүүлч, хүний эрхийн хамгаалагчид, цуглаан жагсаал зохион байгуулагчид, орон нутгийн улс төрчдийн нэрс орж улам нэмэгдсээр байна.
Кремлийг хамгийн идэвхтэй шүүмжлэгчдийн нэг Владимир Кара-Мурзаг зургадугаар сарын 12-нд баривчлаад дайны эсрэг үг хэлснийхээ төлөө одоо шүүхээр шийтгүүлэхээ хүлээж байна. Тэрбээр АНУ-ын Аризоно мужийн төлөөлөгчдийн танхимд Украины дайныг эсэргүүцэж үг хэлсэн юм. Сэтгүүлч тэрбээр оросын 2015 онд алагдсан сөрөг хүчний тэргүүн Борис Немцовын хамтран зүтгэгч байсан юм. Кара-Мурзаг ч гэсэн хоёр ч удаа хордуулахаар оролдож байжээ.
Meduza хэвлэлийн ажилтан асан Илья Красильщикийг мөн л украины Буча хотод оросын цэргийнхэн энгийн иргэдийг хядсан хэмээн Москваг буруутгаж “худал” мэдээлэл түгээсэн хэрэгт буруутгаж байгаа. Красильщик гуравдугаар сард украин дахь дайнд Кремлийг буруутган шүүмжилсэн өгүүлэл New York Times сонинд нийтлүүлээд аргагүйн эрхэнд эх орноосоо зугтан гарч, дайныг шүүмжлэх ажлаа үргэлжлүүлж байгаа юм.
Оросын төрийн мэдлийн мэдээллийн гол суваг телевизийн Нэгдүгээр сувгийн сэтгүүлч Марина Овсянникова теле нэвтрүүлгийн үеэр эсэргүүцлээ илэрхийлснийх нь төлөө 270 ам.доллараар торгосон. Тэрбээр телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр нэвтрүүлэгчийн ард “Дайнаа зогсоо, суртал нэвтрүүлэгт бүү итгэ. Энд та нарыг хуурч байна” гэсэн бичвэр бүхий дайны эсрэг зурагт хуудас барин гарсан юм.
6 Сэтгэгдэл
cialis 5mg tablet <a href="https://ordergnonline.com/">buy cialis 20mg online cheap</a> buy ed pills cheap
To the postmedia.mn Admin, similar listed here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>
clomid 100 mg tablet https://clomid.pro/ clomid buy online
clomid dosage https://clomid.pro/ where to buy clomid
clomid 2020 https://clomid.pro/ clomid price
ivermectin mechanism https://stromectol1st.com/