Оросын цэргийнхэн Украины зэвсэгт хүчинд “гэнэтийн бэлэг” бэлтгэж байгаа гэж Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров өөрийнхөө Telegram-сувагт бичсэн байна. “Манай дайчид украины дээрэмчин дайчдад удахгүй тодорхой болох маш сонирхолтой гэнэтийн бэлэг бэлтгээд байгаа. Гэхдээ одоохондоо юу болохыг нь дэлгэх болоогүй байна” гэж тэр бичжээ.Тэр бас дайчдын бүхий л үйл ажиллагааг маш нарийн төлөвлөсөн, ямар ч хөндлөнгийн садаа болох зүйлгүй гэсэн байна.
“Чеченийн хүчний отрядуудын дайчдын эр зориг, баатарлаг чадвар, холбооны дайчидтай хамтын ажиллагааг нь маш нарийн төлөвлөсний ачаар цэргийн тусгай ажиллагааны явцад Чеченийн бүгд найрамдах улсын салбарууд нэн чухал байрлалуудад амжилттай урагшилж байна. Бид хамтын хүчин чармайлтаар дайсны дээрэмчин бүлэглэлийг бүрэн бут цохино гэдэгт би итгэлтэй байна” гэж Кадыров онцолсон байна.
Чеченээс ОХУ-ын Төрийн думд суугаа депутат Адам Делимханов цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа бүс нутгаас эргэж ирснийхээ дараа бас оросын цэргийнхэн нацистуудын эсрэг “ямар нэг арга хэмжээ”-нд бэлтгэж байгаа тухай мэдэгдэж байсан юм.
Кадыров ч бас оросын иргэдийг “тэргүүн шугамаас маш сайхан мэдээ” ирэхийг тэвчээртэй хүлээж бай хэмээн уриалжээ.
1 Сэтгэгдэл
buy cialis 20mg <a href="https://ordergnonline.com/">cialis 40mg sale</a> red ed pill