Замын хөдөлгөөнд оролцож байгаа мотоцикл болон тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандарт хэмжээнээс хэтэрсэн эсэхэд тавих хяналт шалгалтыг наймдугаар сарын 3-наас зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын хугацаанд 238 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS4599:2003 стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар техникийн үзлэг оношилгооны төвүүдээр дүгнэлт гаргуулах ажлыг явууллаа.
Энэ хугацаанд шаардлага хангахгүй байгаа 36 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу торгууль оногдуулжээ. Тодруулбал, 14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 15. Энэ зүйлийн 14 дэх хэсэгт зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлийг таслан зогсоох талаар зөрчил гаргагч нарт зөвлөгөө, зааварчилга өгч хариуцлага тооцох ажлыг явуулж байгаа бөгөөд энэхүү хяналт шалгалтын арга хэмжээ энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ хэмээн мэдээлэв.
2 Сэтгэгдэл
order lipitor 10mg generic <a href="https://lipiws.top/">lipitor pills</a> atorvastatin cheap
buy cialis pill <a href="https://ordergnonline.com/">tadalafil dosage</a> pills erectile dysfunction