Олимпын аврага Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Эрэн сурвалжлах

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2022.06.08/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан 10.00 цагийн орчимд нээлттэй эхлэв.

Шүүх хуралдааны эхэнд хохирогч Нандинцэцэгийн өмгөөлөгч Баасанжаргал хэргийн нотлох баримт шинжлэх судлах хэсгийг бүхэлд нь хаалттай явуулах санал гаргалаа. Шүүх хуралдаанд Т.Ганзул, С.Гал-Эрдэнэ нар нэмэлт мэдүүлэг өгөх бөгөөд мэдүүлэг нь хохирогч болон шүүгдэгч талынхны хувийн нууц, нэр хүндтэй холбоотой асуудал хөндөгдөж болзошгүй учир хаалттай явуулах хүсэлт гаргав.

Энэ үеэр шүүгчдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч, Хохирогч талд нэхэмжлэлийн дагуу 360.6 сая төгрөгийг өмнөх төлбөрүүд дээр нэмж төлсөн тухай баримтыг танилцууллаа.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд нь дэмжлэг болох үүднээс шүүгдэгч өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаар хохирогч талтай тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэхээр болсон. Эдгээр хөрөнгө нь тодорхой хэмжээний барьцаалбарт байгаа. Барьцаанаас чөлөөлж, шилжүүлэх тухай баримтуудыг шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч танилцуулаад, баримтуудыг хохирогч талд шилжүүлэв. 

Шүүх хуралдааныг хаалттай явуулах өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүгчид хэлэлцээд, шүүх хуралдааныг нээлттэй үргэлжлэхээр шийдвэрлэв. Гэвч хуралдааны явцыг дэлгэцээр үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэж үзэв. 

 

14:25 2022/06/08

Түр завсарлагын хугацаа дуусаж, шүүх хуралдаан шүүхийн хэлэлцүүлгээр үргэлжлэн явагдаж байна.

 

13:32 2022/06/08

Уг шүүх хуралдаан 14:00 цаг хүртэл түр завсарлалаа. Шүүх хуралдаанд хохирогч талын ар гэр хүсэлт тавьж ажиглагчаар оролцож байгаа аж.

 

10:47 2022/06/08

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Хохирогч талын хүсэлтээр шүүх хурлыг нээлттэй явуулж байна.

Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуурсан үедээ өөрийн найз Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсны улмаас амь насаа алдсан харамсалтай явдал болсон.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.