Харин үүний оронд Москвад “халдвар авсан хавтан”-г үргэлжлүүлэн шинээр сольж байна.
“Орлогын тухайд бүгдийг таван жилийн өмнөөс төлөвлөсөн байдаг” талаар олон хүмүүс тэр дундаа үүнээс “хооллодог” хүмүүс ярьдаг. Хэдийгээр төсвийн дахин хуваарилалтыг эргэн харж цар тахалтай тэмцэхэд мөнгө зарцуулах асуудал чухал байхад “халдвар авсан хавтан”-г шинээр сольж байгаа нь мөн л ариутгал цэвэрлэгээний арга хэмжээ бололтой. Яагаад гэвэл цар тахал дэгдэхээрээ дэгдэнэ, харин авлига байдгаараа байж л байна. Энэ бол зүгээр нэг харамсалтай зүйл биш, ой гутам жигшүүртэй зүйл юм” хэмээн улс төр судлаач онцлов. Мөн тэрээр “прокурорын байгууллага энэ хотыг үзэн яддаг" хэмээн эгдүүцэв.
Энэ нь өнөөгийн ерөнхий нөхцөл байдлын зураглалд харагдаж байна гэж Валерий Соловей үзэж байна.
"Хэрвээ та хүмүүсийг биологийн хамгийн доод түвшний амьтад гэж үзвэл үүнд гайхах зүйл байхгүй. Тэд нар биднийг хэзээ ч хүн гэж үзэж байгаагүй гэдгийг ойлгох нь маш чухал” гэж улс төр судлаач онцлов.
“Төр засаг үндсэн чиг үүргээ биелүүлэхийг хүсэхгүй байна. Төрийн үндсэн чиг үүрэг нь нийгэм, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, амьдралын хэв маягийг хамгаалах явдал юм. Нэгэнт төр нь нийгмийг хамгаалахаас татгалзсан тул нийгмийн зүгээс төртэй байгуулсан гэрээнээсээ татгалзаж болно гэсэн үг юм" хэмээн Валерий Соловей тэмдэглэв.
Мөн тэрээр намар банкнаас бэлэн мөнгө авахад хязгаарлалт тавина гэж таамаглаж байна.
“Бид энэ чиглэлд явж байна гэдэгт эргэлзэхгүй байна. Таныг мөнгөө авахаар ирэх үед танд: “Бүх зүйл хэвийн, гэхдээ сард 50000-аас илүүгүй хэмжээний мөнгө аваарай” гэх болно. Цааш нь: “Та нөхцөл байдлыг ойлгож хандана уу” гэнэ. Дараа нь: Бид нар дайнд хэцүү байсан, гэхдээ тэсэж гарсан гэх зүйлийг хэлнэ. Энэ бүгдийг бид сонсоно, харна” гэж Соловей хэлэв.
Орос Улс 2000-2014 оноос бусад хугацаанд цэцэглэн хөгжсөн цаг үе байгаагүй гэж улс төр судлаач үзэж байна.
Бидэнд байсан бүх цаг хугацаа, нөөцийг ямар ч үр дүнгүйгээр, гэмт байдлаар үрэн таран хийнэ гэдэг бол төрийн гайхалтай авьяас юм. Бүх зүйл ямар ч үр дүнгүй. Тэгэхдээ мэдээж бүгдэд бус л даа. Цөөхөн хэд нь хөгжиж байгаа л даа. Тэд бидний нуруун дээр цаашид ч явж байх санаатай байна. Гэвч тэдний монополь байдлаа хадгалах боломж хомсдож байгаа гэдгийг В. Соловей тэмдэглэв.
Тэрээр ОХУ-д ирэх намар болох чухал явдлуудын талаар урьд нь өгч байсан ярилцлагууддаа дурдаж байсан. Мөн энэ нь “хүчтэй тэмцэлдээн” хэмээн нэрлэсэн ба үүнийгээ тайлбарлахаас татгалзсан юм.
“2021 онд шийдвэрлэх үйл явдлууд болж болзошгүй юм. Цаг хугацаа биднийг хүлээгээгүй ч урагшлуулж болно” хэмээн Соловей мэдэгдэв.
newizv.ru
0 Сэтгэгдэл