“КОРОНА ЭДИЙН ЗАСГИЙН ШОРОН БИШ” гэх энэ таван үг ёстой ер бууж өгсөнгүй. Гэтэл өчигдөр манай улсад сургалтын үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн төлөөллүүд ийм сэдвийн дор нэгдэн эсэргүүцлээ илэрхийлэв.
Тэдний эсэргүүцсэн шалтгаан нь “Өнгөрсөн 3 сарын хугацаанд байрны түрээс, багш, ажилчдын цалин шимтгэл, банк, ББСБ-д зээлтэй гэх шалтгаанаар 300 гаруй сургалтын төв аль хэдийн дампуурсан. Сургалтын 63 төв нийлж Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, ХНХ-ын яамны сайд С.Чинзориг, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга генерал Т.Бадрал нарт мэргэжлийн байгууллагуудаас тавих шаардлагын дагуу ариутгал явуулж, стандарт хангасан орчинд, 10-аас дээш настай хүмүүст сургалт явуулах хүсэлтээ хүргүүлсэн ч ОБЕГ-аас татгалзсан бичиг ирж, бусдаас нь хариу ирээгүй” -гээс ийм тэмцэл эхлүүлэхээр болсон аж.
Тэгвэл тэр сургалтын 63 төвийнхөнд “УУЧЛААРАЙ” гэж хэлмээр байна. Гэхдээ 63 төв гэж байгаа ч дөрөвхөн сургалтын төвийн удирдлагууд оролцсон нь бас эргэлзээтэй асуудал...
Төрөөс ААН байгууллагын НДШ-ийг 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл төлөхөөр болж, ажлын байраа хадгалж үлдсэн ААН, байгууллагын ажилчдад 200 мянган төгрөг олгох зэргээр чадлынхаа хэрээр чардайж байхад даварсан дэвэрсэн зүйл ярьж яаж чадаж байна вэ. Уг нь хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэгсэн...
Та нөхдөд мөнгө хэрэгтэй байж болно. Тэгвэл иргэд эрүүл мэндээ эрхэмлэж байна. Тэгээд ч хүүхдээ танхимын сургалтад хамруулах тийм тэнэг эцэг эх, асран хамгаалагч байх нь юу л бол. Нөгөөтэйгүүр бүгд л хямар ч байхад сургалтанд суух илүү зардал бусдад яагаад байна гэж бодоо вэ.
Коронавирус гарсанд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд буруутай болж таарч байна уу. Бүх шийдвэрийг сайд ганцаараа гаргаад байгаа хэрэг үү. Түүнийг "огцор" гэж байгаа нь ингэж хэлж байгаатай агаар нэг сонсогдож байв.
Эцэст нь хэлэхэд хэсэг бүлэг та нөхдийн энэ үйлдэл эрх ашгийнхаа төлөө бүхэл бүтэн улсыг хиаруулах гэж зүтгэж байна ойлгогдож байна.
Гэхдээ нөгөө талаараа Ерөнхий сайд эдгээр нөхдийг бас турхирчихсан юм шиг харагдаад байгаа юм. Учир юу вэ гэвэл саун, амралтын газар, фитнес клуб, иогийн дасгалын үйл ажиллагаа явуулдаг газруудыг нээхийг зөвшөөрсөнд буй юм.
Коронавирус шүлс, нус,цэр, хөлс баас шээс зэрэг хүнээс гардаг бүх шингэнээр дамжин халдварладаг нь тогтоогдоод байхад ийм шийдвэр гаргасан нь халдварыг тархаах магадлал маш өндөр гэдгийг ДЭМБ-аас зарлаад буйг дуулгахад илүүдэхгүй биз.
1 Сэтгэгдэл
order cialis 10mg sale <a href="https://ordergnonline.com/">cialis 10mg pills</a> buy ed pills online usa