Испанид халдварлагчдын тоо 200,000-г давжээ

Дэлхийн мэдээ

Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 9 цагийн байдлаар Хятадын Ухань мужаас гаралтай коронавирусын халдвар дэлхийн 210 улс орон, газар нутагт тархсан байгаа бөгөөд нийт 2,636,984 хүн халдвар авчээ. Харин үүний 181,186 нь нас барсан бол 717,527 нь бүрэн эдгэрсэн гэх тооцоо байна.

Испани улсад өнөөдрийн байдлаар нийт 208,389 хүн халдвар авсан байгаа бөгөөд үүний 21,717 нь нас барж, 85,915  нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан талаар мэдээлжээ.

Ийнхүү тус улс нь Америкийн дараа орох хамгийн өндөр халдварлалттай орон болж байна.

 

Нийт тохиолдол

Нийт нас барсан

Нийт эдгэрсэн

Дэлхий

2,636,984

184,186

717,527

АНУ

848,735

47,663

84,050

Испани

208,389

21,717

85,915

Итали

187,327

25,085

54,543

Франц

159,877

21,340

40,657

Герман

150,648

5,315

99,400

Англи

133,495

18,100

N/A

Турк

98,674

2,376

16,477

Иран

85,996

5,391

63,113

Хятад

82,798

4,632

77,207

Орос

57,999

513

4,420