Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг жил бүр судалж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Энэ он гарснаас хойш тус дүүргийн “Хөгжил цогцолбор”, “Гурван тамир”, 42, 62, 107, 122 дугаар сургуулийн 10-18 насны сурагчдад яриа, таниулга хийж, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн хор уршигийн талаар мэдээлэл өгчээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах:
Тэгэхэд 10 хүүхэд тутмын 2 нь гэмт хэрэг гэж юу болох талаар маш сайн мэддэг, 4 нь ямар нэгэн байдлаар эрх, эрх чөлөө нь зөрчигддөг гэсэн бол 2 хүүхэд тутмын 1 нь эд зүйлээ алдаж байсан гэсэн дүн гарсан. Энэ нь бидний хүлээн авч шалгаж буй гэмт хэргийн тоотой харьцуулахад өндөр байгаа учраас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Мөн эрх нь зөрчигдвөл хаана хандах вэ? гэсэн асуултад 47.9 хувь нь аав ээждээ, 35.6 хувь нь найздаа, 14.6 хувь нь багш, нийгмийн ажилтанд, 2.1 хувь нь л цагдаагийн байгууллагад хандана гэж хариулсан байна.

0 Сэтгэгдэл