Ихэнх жолооч нар АИ-92 бензинээр автомашиныхаа банкийг мялаадаг. Энэ нь дундаж амьдралтай ард иргэдийн жишиг гэхэд болно. Харин боломжтой нь АИ-95 бензинээр цэнэглэдэг. Гэтэл өнгөрөгч долоо хоногт бензиний үнэ 50-300 төгрөгөөр бууж, амьдралын хатууд сөхөрч унахад ойрхон байгаа иргэдийн магнай бага боловч тэнийв. Иргэдийг баярлуулсан энэ үйлдлийн салхийг “Шунхлай”, “Сод Монгол”, “Магнай трейд” компаниуд хагалав.
Ард иргэдийг ийн баяртай байтал өнгөрөгч Баасан гарагаас эхлэн гомдол гарч эхлэх нь тэр. Гомдлын утга нь “Шатахууны үнэ буулгасан гэх нэрээр АИ-80 бензинийг 1490-1500 төгрөгөөр иргэдэд худалдаж байна. Үнээ буулгасан гэх компаниудын ШТС-д АИ-80 бензин байхгүй болчихлоо. Хэрэглэгчдийн эрхийг яагаад ингэж бүдүүлгээр зөрчиж, улайм цайм дээрэмдэж байгаа юм бэ” гэсэн бухимдал. Зарим жолооч нар АИ-92 бензин авангуутаа АКТАН” хэмжигч банк руугаа хийхэд хэмжигч нь 77-г зааж байгаа зургаа ч тавьж баримтжуулсан байв.
Хэлтэй амтай ч гэлээ шатахууны үнэ “Буухад” уг нь барааны үнэ буудаггүй юмаа гэхэд хэвэндээ байж болно доо уг нь. Гэтэл барааны үнэ буух нь битгий хэл ямх ямхаар нэмэгдсэн байв.
Тухайлбал, “Болсон шар будаа” 7 хоногийн өмнө 1200 төгрөг байсан бол өчигдрийн байдлаар 1220 төгрөг, чихэр, печень нийтдээ 50 төгрөг, махны үнэ 100, дайвар бүтээгдэхүүн 50-150, хүнсний ногоо 200-500 төгрөгөөр тус тус нэмэгдчихэж.
Гэтэл хүнсний бүтээгдэхүүндээ л анхаарал хандуулаад байгаа болохоос эм, тарианы үнэ ч нэмэгдсэн байлаа.
Тухайлбал даралтын эм “Вальскор-80”-тай нь 50, “Вальскор-100”-тай нь 100-150, Анальгин 800-900 төгрөгийн үнэтэй байсан бол 1000, ВитаминС-гийн уусмал 100 төгрөгөөр гэх зэргээр ёстой л чимх чимхээр нэмэгджээ. Бухимдуу нэгэн худалдан авагч өмнөх 7 хоногт авсан баримтаа үзүүлээд “Яг 8 хоногийн өмнө эдгээрийг авахад 19.200 төгрөг болж байсан юм. Өнөөдөр 22.600 төгрөгөөр авлаа. Үүний өмнөхийн өмнөхийг 17.250 төгрөгөөр авч байсан баримт нь энэ байна гэж эмийн санчид харуулахыг хичээхэд өнөөг нь нүүр нь улалзаад харсангүй. Гэтэл үйлчлүүлэгч “Ийм үед үнээ нэмэхгүй байж болдоггүй юм байхдаа. Бензин тосны үнэ ч буучхаад байхад. 15 хоноод л даралтны эм, хүнсээ базаадаг байсан. Ирэх тоолонд л нэмэгдсээр байгаад одоо 7-8 хоногийнхоор нь л авдаг боллоо. Үнэ нь нэмэгдээд авах хэмжээ багасаад байхаар зарим өдөрт эмээ уухгүй алгасаж байгаа. Энэ байдлаар удаан явбал “Чадын хонхор”- руу мөд явах байхдаа” гэж хэлэхдээ нүдэнд нь нулимс цийлгэнэж цаанаа л нэг өрөвдмөөр гарч явсан тэр дүр зураг одоо ч нүдэнд харагдаж байна.
Дэлхийн бусад олон улс оронд коронавирусын халдвар тархаж, эдийн засгийн хувьд хэцүү байгаа ч төр нь ч тэр, ард иргэд нь ч тэр ухамсарлаж биенээ сэтгэл санаагаар дэмжсэн үйл ажиллагаа явуулж, ялангуяа үнийг хөөрөгдөлт явуулахгүй байхыг уриалж байгаа. Гэтэл Монголд яагаад болдоггүй юм бэ. Ялангуяа дээр өгүүлсэн бараа бүтээгдэхүүнийг зарж буй наймаачид, худалдаачдад яагаад хяналт тавьж болохгүй гэж.
Мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа уг нь ийм л үед идэвхтэй баймаар. Эс бөгөөс шатахууны үнэ хэлтэй амтай бууж байгаа ч барааны үнэ үл ялиг нэмэгдэж байгаа нь ард иргэдийг туйлдуулж, сөхрүүлж мэдэх нь.
1 Сэтгэгдэл
tadalafil ca <a href="https://ordergnonline.com/">tadalafil over the counter</a> best pill for ed