Энэтхэгт коронавирусний халдварын тоо гэнэт өслөө

Дэлхийн мэдээ

Энэтхэг улсад өчигдрийн байдлаар коронавирусын халдварын 3.900 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 46 мянгыг давсан болохыг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.

Мөн 5 хүн нэмж нас барсан бөгөөд нас барагчдын тоо 1.568 болжээ. Харин тархалт эхэлснээс хойш 12.000 гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан тооцоо байна.

Гэнэт ийнхүү халдварлагчдын тоо өссөнд засгийн газраас шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ба саяхнаас тус улс нь хөл хорионы журмаа сулруулаад байсан юм.

Хөл хорио сулрахтай зэрэгцэн ихэнх иргэд дур зоргоороо аашилж хараа хяналтаа алдах нь  ажиглагдсан байна. Өчигдрийн жишээнээс л гэхэд тэд архи худалдаалдаг мухлагуудын үүдэнд хэдэн зуун метрийн урт дараалал үүсгэж,  Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан  зай барих зөвлөмжийг зөрчсөн байна. Иймд архины татвараа 70%-иар нэмсэн аж.

Мөн тус улс даяар 1 өдөрт ойролцоогоор 80.000 хүнийг шинжилж байгаа юм  байна.