Шинэ Зеландад хоёр дахь өдрөө дараалан коронавирусын тохиолдол илэрсэнгүй

Дэлхийн мэдээ

Өчигдөр бид Шинэ Зеланд улсад коронавирусын шинэ халдварлагч бүртгэгдээгүй баярт өдөр тохиож байгаа талаарх мэдээг хүргэж байсан. Тэгвэл одоо ч уг баярт явдал үргэлжилсээр байгаа ба нэгэн сэжигтэй хэмээн дүгнэж байсан иргэндээ шинжилгээ хийж үзэхэд сөрөг хариутай гарсан тул дахин шинэ халдварлагч илрээгүй болохыг тус улсын Эрүүл мэндийн газрын ерөнхий захирал Эшли Блумфилд өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээрээс мэдэгдэв.

Түүний дараагаар Ерөнхий сайд хатагтай Жакинда Ардерн энэхүү үйл явдлыг бахархмаар зүйл тохиож байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн ба хүмүүсийг энэ эрчээ алдалгүй, хамтдаа сонор сэрэмжтэй байж тэмцсээр байхыг уриалсан юм.

Шинэ Зеландад коронавирусын халдвар авсан 1,486 өвчтөн өнөөдрийг хүртэл бүртгэгдээд байгаа бол үүний 1,302 нь бүрэн эдгэрч тусгаарлалтаас гарчээ.