"Ганцаарчилсан, хамгийн ихдээ хоёр суралцагчтайгаар сургалт явуулахыг зөвшөөрсөн"

Нийгэм, Эдийн засаг

Хотын дарга захирамж гаргаж, спорт заал, бассейн, бүжгийн клуб, танхимын сургалтаас бусад сургалтын төвийн үйл ажиллагааг нээхээр болсон.

 

Үүнтэй холбогдуулан иргэдээс сургалтын төвүүд хэрхэн ажиллах талаар асуултууд ирсэн тул уг асуудлыг Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Танхимд олон хүн цуглуулж явуулдаг сургалтууд хориотой. Сургалтын төвүүдэд ганцаарчилсан, хамгийн ихдээ хоёр суралцагчтайгаар сургалт явуулахыг зөвшөөрнө. Тиймээс иргэдийн түгээмэл хамрагддаг олноороо танхимд сууж хичээллэдэг хэлний, мэргэжил олгох, жолооны гэх мэт сургалтуудыг хориглосон хэвээр байгаа.

Найман нэрийн хүнсний дэлгүүр, паб, рестораны цагийн хуваарийг сунгажээ

Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг газруудын цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болгон сунгасан. Үүнд найман нэрийн хүнсний дэлгүүр, паб, ресторан гэх мэт үйлчилгээний байгууллагууд хамаарна" гэдгийг хэллээ.