“Их дуулга”-д зодоглох жүдочид Будапештад очлоо

Бусад

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдахаар тов зарлагдсан билээ.

“Гран При”-гээс “Их дуулга” ангилалд шилжсэн энэ тэмцээнд таван тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй долоо, эмэгтэй долоон жинд хоёр өдрийн турш өрсөлдөнө. IJF-ээс зарласан “Токио 2021” зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг юм.

Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл тэргүүтэй эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч зодоглохоор “Хүннү Айр” компанийн тусгай нислэгээр нисэж Будапешт хотод газардсан байна. Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр тэднийг хүлээн авч угтжээ. Баг, тамирчид, дасгалжуулагчид нисэх онгоцны буудалд газардсны дараа коронавирусийн шинжилгээнд хамрагдсны дараа байрлах зочид