"БАЙНА УУ, ЭЭЖ" ЦАХИМ БУЛАНГАА ӨРГӨЖҮҮЛЖЭЭ

Бусад

  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдад зориулагдсан "Байна уу, ээжээ" хөдөлгөөнт цахим буланд шаардлагатай тоног төхөөрөмж болох зөөврийн комьютер, хөдөлгөөнт суурин утас зэргийг гардуулж, суурилууллаа.

   Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч хурандаа Б.Даваа-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхболд болон тус дүүргээс Зэвсэгт хүчний 120 дугаар ангид татагдан алба хааж буй дайчид оролцлоо.

   Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн "Чингэлтэй дүүргээс татагдан ирж энэхүү ангид алба хааж буй та бүхнээрээ бахархаж байна. Саяхан байлдааны буудлагаа амжилттай хийсэн гэдгийг ангийн захирагчаас сонсоод залуу насаа бодон бахархаж суулаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар "Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх" ажилд идэвхтэй оролцдог ба энэхүү үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоход Зэвсэгт хүчний 120 дугаар ангитайгаа үргэлж хамтран ажиллаж, тусалж дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлье. Та бүхэн минь хугацаат албаа нэр төртэй хаагаад ирээрэй, амжилт хүсье." гэлээ.

Хошууч Т.МЯГМАРСҮРЭН