Зам тээврийн ослын улмаас автомашин шатаж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн “Өехий” гэдэг газар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн дөрвөн зорчигчтой “Бонго жи-2” загварын бага оврын ачааны автомашин мөргөсөн осол гарсан байна.
Уг ослын улмаас автомашин шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны 22:13 цагт Онцгой байдлын газар хүлээн авжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 22:28 цагт очиж, таван минут ажиллаж унтраасан ч 36 настай, эрэгтэй О, 37 настай, эрэгтэй Г, 38 настай, эрэгтэй О, 40 настай, эрэгтэй М нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гал түймэрт өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
1 Сэтгэгдэл
cialis 40mg for sale <a href="https://ordergnonline.com/">cheap cialis sale</a> fda approved over the counter ed pills